Канцлер Меркель 13 дахь удаа дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр тодорлоо

2018-12-05 08:21      ГэрэгМН

Forbes сэтгүүл Германы канцлер Ангела Меркелийг дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр тодруулжээ. Үүнээс өмнө Герман улсын удирдагч ийм шалгаруулалтыг 12 удаа тэргүүлсэн юм.

Хоёрдугаар байранд Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, гуравдугаарт Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард нар оржээ. Сонирхолтой нь Их Британийн хатан хаан Елизавета 24-р байранд орсон аж. Түүний араас АНУ-ын ерөнхийлөгч Трампын охин Иванка орсон байна.

Манайд хойд хөрш ОХУ-аас ганцхан эмэгтэй орсон нь Төв банкны тэргүүн Эльвира Нибиуллина. Тэрбээр 49-р байр эзэлсэн ажээ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх