Оросын Самар хотод гүүр барьж байсан ажилчид Людовик XV-ийн үеийн жетон олжээ

2018-12-04 15:13      ГэрэгМН

Людовик XV-ийн үед /18 дугаар зуун/ холбогдох жетон Самарт барьж байсан гүүрийн ажлын үеэр олдлоо.  Тус газрын хоёр метр орчим гүнээс зэс зоос, гоёл чимэглэл, Францын хааны дүр төрхтэй ховор жетон олдсон байна.

Олдвор нь түүхэн үнэ цэнэтэй тухай "Россия 24"  телевизийн суваг гаргажээ. Европын орнуудад эдгээр жетонуудыг мөнгө солилцоход ашигладаг байсан гэнэ. Тэдгээр нь ихэвчлэн зэс хүрэл эсвэл гуулин хайлшаар хийгдсэн байдаг аж. Орост тэдгээрийг чимэглэлийн загвар болгосон аж.

Археологчид энэ нь уг соёлын давхаргын хамгийн сүүлийн олдвор биш гэж найдаж байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх