ЦЕГ: "Өргөө" амаржих газрын тоног төхөөрөмжийг хувьдаа ашиглаж байж болзошгүй хэргийг шалгаж байна

2018-12-04 14:52      ГэрэгМН

“Өргөө" амаржих газраас нярайн шарлагын аппарат зэрэг олон тооны тоног төхөөрөмж дутсан нь тооллогоор ил болжээ. Тоног төхөөрөмжүүдийг тухайн эмнэлгийн эмч, сувилагч нар хувийн эмнэлэгтээ ашиглаж байсан байж болзошгүй гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст улсын эмнэлгийн тоног төхөөрөмжийг хувьдаа ашиглаж байгаа гэх өргөдөл ирснийг шалгаж байна” гэлээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх