Өвөрмонголын ардын эмнэлэгт Монголын зүрхний төрөлхийн гажигтай 18 хүүхдэд мэс засал хийлээ

2018-12-03 18:06      ГэрэгМН

Зүрхний төрөлхийн гажигтай 18 хүүхдэд мэс засал хийв

12-р сарын 2-ны 13 цаг 35 минутад Монгол улсын 1 настай Тэлмүүн хүүд Өвөр Монголын Ардын эмнэлэг мэс засал хийсэн нь амжилттай боллоо. Ийнхүү “Тэнгэрийн элч аялал-Хүнд өвчтэй хүүхдүүдэд туслах Нэг бүс нэг зам төсөл”-ийн Хөх хотод эмчлүүлэх хоёр дахь ээлжийн 18 хүүхэд бүгд мэс засалд хамрагдлаа.

Зүрхний төрөлхийн гажигтай 18 хүүхдэд мэс засал хийв

“Тэнгэрийн элч аялал-Хүнд өвчтэй хүүхдүүдэд туслах Нэг бүс нэг зам төсөл” БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн "Нэг бүс нэг зам" санаачилгын дагуу өрнүүлж буй олон улсын тусламжийн төслийн нэг, тус төслийг хэрэгжүүлэх 4 эмнэлгийн нэг нь Өвөр Монголын Ардын эмнэлэг юм.

Зүрхний төрөлхийн гажигтай 18 хүүхдэд мэс засал хийв

2018 оны 10-р сард БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгээс зүрхний төрөлхийн гажигтай Монгол улсын хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийх "Нэг бүс нэг зам" төслийн хоёр дахь ээлжийн ажлыг өрнүүлж, 130 хүүхдээс 47-д нь мэс засал хийх боломжтой гэж үзэн Хятад улсад авчирч мэс засал хийжээ.

Эдгээр хүүхдийн 28-ыг нь Бээжингийн Аньжэн эмнэлэгт, 19-ийг нь Өвөр Монголын Ардын эмнэлэгт эмчилсэн юм. 2017 онд 53 хүүхдэд мэс засал хийсэн бөгөөд нийт Монгол улсын 100 хүүхдэд мэс засал хийж эмчлээд байна.

Эх сурвалж: Жүншинь агентлаг




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх