Трамп Ким Жон Унтай он гармагц дахин уулзаж магадгүй

2018-12-03 15:40      ГэрэгМН

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп хэвлэлд "Би ирэх жилийн 1, 2-р сарын аль нэгэнд Умард Солонгосын дээд удирдагч Ким Жон Унтай дахин уулзаж магадгүй" гэжээ.

Цагаан ордны гаргасан мэдэгдэлд “Би Ким Жон Унтай "маш сайн харилцаатай" байгаа. Ирэх жилийн 1, 2-р сарын аль нэгэнд бид уулзаж магадгүй. Одоогоор хаана уулзахаа тогтоогүй, гурван газрын аль нэгэнд уулзахаар төлөвлөж байгаа. Хэзээ нэгэн цагт Ким Жон Уныг урьж, АНУ-д айлчлуулна” гэж  Трамп Аргентинээс онгоцоор АНУ-д буцаж ирэхдээ хэвлэлд хандан хэлжээ.

Урьд нь Трамп "Ким Жон Унтай хийх хоёр дахь уулзалт маань энэ оны 11-р сарын 6-нд буюу Америкийн дунд хугацааны сонгуулийн дараа болно гэж хэлсэн. 10-р сарын сүүлээр Америкийн хэвлэл Цагаан ордны нэгэн албан тушаалтны үгээс эш татаж "Трамп Ким Жон Ун нарын хоёр дахь уулзалт ирэх оны эхээр болж магадгүй" гэжээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх