Лагард "Бүх дэлхийн эдийн засгийг зохицуулах"-ыг Их 20-д уриалав

2018-12-03 12:01      ГэрэгМН

Бүх дэлхийн эдийн засгийн сорилтыг зохицуулахыг уриалав

Аргентины Буэнос Айрес хотод ОУВС-гийн ерөнхий захирал Лагард Их 20-ийн удирдагчдын дээд чуулга уулзалт өндөрлөх үед гаргасан мэдэгдэлдээ "Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, улам тэнцвэргүй болж байна. Их 20-ийн гишүүд хоорондын хамтын ажиллагаа маш чухал байна" гэжээ.

Лагард "Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, улам тэнцвэргүй болж байна. Шинээр хөгжиж буй эдийн засгийн цогцод тулгарч буй дарамт, мөн худалдааны хурцадмал байдлын шат ахиж байгаагийн сөрөг нөлөө ил тод болж эдийн засгийн уналтын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Зөв оновчтой бодлого сонгох нь эдийн засгийн цогцууд, дэлхийн эдийн засаг, олон орны ард иргэдийн хувьд маш чухал байна. Худалдааны хурцадмал байдлыг намжаах, сүүлийн үед нэмсэн гаалийн татварыг цуцлах, дүрмээр үндэс болгосон олон талт худалдааны системийг сайжруулах нь одоогийн тулгамдсан үүрэг болсон байгаа нь мэдээж юм" гэв.

Лагард "Их-20 бүх дэлхийн банк санхүүгийн аюулгүйн байдлын сүлжээг сайжруулж, ОУВС-гийн хүчирхэг байдал, мөнгөний хүрэлцээг баталгаажуулахад хүч тавьж байгаа. Үүнийг би их сайшааж байна" гэлээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх