Дэлхийн хамгийн том биетэй 194 см өндөр, 1400 кг жинтэй үнээ Австралид олджээ

2018-11-30 16:39      ГэрэгМН

Үнээний амьдын жин нь 1400 килограмм байгаа аж. Энэхүү үнээ нь Холстейн-Фриз үүлдрийнх тухай эзэн нь ярьжээ. Гэхдээ уг үнээ ижил сүргээсээ өөр, биеийн хэмжээгээрээ гайхалтай ялгаатай. Долоон настай уг үнээ 194 см өндөртэй, жин нь машинтай адилхан юм.

Никерсын эзэд үнээ худалдаж аваад мал сүргээ өсгөж чадна гэж бодсон ч тэд түүнийг маш том болно гэж бодоогүй гэнэ. Австралийн ферм дээрээс олдсон энэ үнээ нь дэлхий дээрх хамгийн том үнээний төлөөлөл ажээ. Никерсийн эзэд мөн тэр үнээг олон жил амьдарна гэж хэлжээ.

Фермерүүд үнээгээ нядалгаанд өгч чадахгүй гэжээ. Гайхалтай том биетэй, хар, цагаан алаг өнгөтэй үхэр нь ойролцоогоор 20,000 тоо толгойтой сүргийн нэг нь аж.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх