Доороосоо битгий даар

2018-11-29 14:10      ГэрэгМН

Хүйтний эрч чангарч байгаа энэ үед доороосоо даарах нь бидний хувьд тулгамдсан асуудал байдаг. Доороосоо даарснаас болж олон өвчнөөр өвчлөхийн нэг том шалтгаан нь цистит буюу шээс дамжуулах замын үрэвсэл юм. энэ нь эмэгтэйчүүдийн шээс дамжуулах суваг богино учир эмэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолдох ч эрчүүд нас ахих тусам түрүү булчирхай томорсноос болж циститээр өвчлөх тохиолдол элбэг болдог байна.  Циститийг эмчлүүлэхгүй удвал бөөр чулуужих, урагт шээсний замын төрөлхийн гажиг үүсэх, дархлаа суларч өгсөх замын халдварт өртөмтгий болох зэрэг олон эрсдэлүүд дагуулдаг байна. 

Ойр ойрхон шээс хүрэх, шээхэд хорсож өвдөх, хэвлийн доод хэсгээр өвдөх зовиур илэрвэл  гэрийн нөхцөлд халуун бүлээн шингэн зүйл ойр ойрхон ууж, давсаган дээр бүлээн жин тавих, эмийн сангаас жоргүй олгодог ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх үр дүнтэй байдаг байна.  Шингэн зүйл сайн уух нь шээсийг хөөж, шээсний суваг угаагддаг тул шингэн зүйл уухаас бүү татгалзаарай. Үүнээс гадна хамгийн чухал нь мэргэжлийн эмчид үзүүлж, шинжилгээ  хийлгэж өвчнийг хүндрэхээс өмнө эмчлүүлэх нь зүйтэй.

Мөн доороосоо даарахгүй байх, хувийн ариун цэврийг сайн сахих, өвчний үед бэлгийн харицаанд орохгүй байх, хийжүүлсэн ундаа, шарсан хуурсан зүйл, архи тамхи, кофе зэргээс татгалзах хэрэгтэй. Эдгээр нь шээсийг улам хүчиллэг болгож, өвчнийг хүндрүүлэх өндөр эрсдэлтэй ажээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх