Эрүүл мэндийн даатгалаар спорт клубт хөнгөлөлтэй үйлчлүүлдэг болно

2018-11-28 15:19      ГэрэгМН

2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг иргэн спорт клубт хөнгөлөлтэй үйлчлүүлэх боломжтой болжээ.  Өнгөрсөн онд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулан “магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгох” гэж нэмжээ. 

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Хуулийн өөрчлөлтөөр Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээнд фитнес клубт хөнгөлөлттэй үйлчлүүлэх тухай заалт нэмэгдсэн. Гэхдээ хаанахын ямар клуб, хэдэн хувиар хөнгөлөлттэй үйлчлэх вэ гэдгийг Эрүүл мэндийн даатгалтын Үндэсний зөвлөлөөс журам баталж тодорхой болгоно. Одоогоор энэ журам батлагдаагүй байна. 

БСШУСЯ-наас магадлан итгэмжлэгдсэн спорт клубүүдЫн жагсаалт гаргах байх. Түүнээс нь сонгон шалгаруулалт явуулж тодорхой хэсгийг нь сонгоод, тухайн клубүүдэд тэдэн хувиар хөнгөлөлттэй үйлчилнэ гэсэн журам гарах ёстой. Түүний дараа иргэд Эрүүл мэндийн даатгалаараа фитнес клубт хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломж бүрдэнэ” гэлээ. 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх