Дуучин Заяа гэргий Одзаяагийн хамт шинэ дууныхаа клипэнд тогложээ

2018-11-28 10:12      ГэрэгМН

Дуучин Заяа гэргий, хөтлөгч Д.Одзаяагийн хамт "Зөрүүдхэн минь" нэртэй шинэ дууныхаа клипэнд тогложээ. 

Энэхүү дууны шүлгийг Оргил, Bebe, аяыг хөгжмийн продюсер Н.Тэмүүлэн хийсэн бол клипийг OX animation болон Blackeyes студиэр хийлгэсэн байна.

Дуучин Заяа "Эхнэр маань зөрүүд хүн л дээ. Тийм болохоор өхөөрдөөд "Зөрүүдхэн минь" гэж дуугаа нэрлэсэн" гэлээ.

Тэрбээр "Монголд залуу гэр бүлийн дунд салалт их байна. Тиймээс  түүний эсрэг юу хийж болох вэ гэж бид хоёр бодсон. Бид цаашдаа олон зүйл хийхээр төлөвлөж байна. Дараагийн уран бүтээл болох нэгэн уянгын дууныхаа клипэнд эхнэртэйгээ хамт тоглосон.  2019 ондоо залуу хосууддаа аль болох үлгэр жишээ байх, чаддаг зүйлээрээ туслах, нийгэмдээ байр сууриа зөвөөр харуулах тал дээр олон зүйл хийхээр төлөвлөж байна." гэлээ.

Энэхүү дууны клипээр гэргий Одзаяагийн бодол төсөөллийг харуулах бөгөөд найруулагчийн зүгээс түүнийг өөр өнцгөөс харуулахыг хичээжээ. 

 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх