Улирлын томуугийн вакцин хийж байна

2018-11-27 15:26      ГэрэгМН

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн Амбулаторийн сайн дурын кабинетад ажлын өдрүүдэд 8.30-14.30 цагт улирлын томуугийн вакцин хийж байна.

Зургаан сараас 3 хүртэлх насны хүүхдэд 0.25 мл хийх бөгөөд хийснээс хойш 1 сарын дараа дахин 0.25 мл хэмжээгээр тарина. Сүүлийн 0.25мл нь үнэ төлбөргүй. Гурваас дээш насны хүүхүүдэд 0.5 мл хэмжээгээр 1 удаа хийх юм. 

Улирлын томуугийн вакцин нь Солонгос улсад үйлдвэрлэсэн бөгөөд 15 мянган төгрөгийн үнэтэй аж.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх