13 настай охиныг хөнөөсөн хэрэгтнүүдэд бүх насаар нь хорих ял оноожээ

2018-11-23 19:38      ГэрэгМН

 

“Очир” тѳвийн буудлын ѳрѳѳнд  хэрцгийгээр хүчирхийлүүлж амиа алдсан  13 настай охины хэргийн буруутнууд болох М.Амарболд, Б.Жавхлан нарыг  шүүх хурал өнөөдөр өглөө Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  эхэлж,дөнгөж сая шүүгчид шийдвэрээ танилцуулжээ.

Шүүх хуралд улсын яллагчаар О.Багшбаяр, даргалагчаар Н.Оюунтуул, бүрэлдэхүүнд Н.Баасанбат, С.Пүрэвсүрэн нар хуралдааныг шүүж байна. Мөн хуралд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр талийгаачийн ээж С.Баясгалан, аав болох Л. Лхагвасүрэн, өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Р.Булгамаа нар оролцож байна. Мөн шүүгдэгч М.Жавхлангийн өмгөөлөгч П.Цэрэнпунцаг, М.Амарболдын өмгөөлөхөөр С. Оюунцэцэг нар шүүх хурал оролцсон байна.

 Шүүгдэгч Д.Жавхлан, М.Амарболд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.4, 2.7, 2.11, 11.6-2, 12.1.4-т зааснаар буруутган шүүх буй билээ. Зүйл ангийн тодруулбал, 10.1-Хүнийг алах, 2.4-т өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор; 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, 2.11.бүлэглэж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ хэмээжээ.

Ингээд шүүгчид ялын тогтоолыг сонсгож,шүүгдэгчдэд  бүх насаар нь хорих ял оногдуулсан байна.

Г.Дуулим




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх