Испанийн эрэг орчмын хачирхалтай олдворуудыг алдагдсан соёл иргэншил Атлантида гэжээ

2018-11-21 15:25      ГэрэгМН

Атлантын хагас-домгийн соёл иргэншлийн нийслэлийг хайж олох боломжгүй гэдэг байсан.

Merlin Burrows компани нь Испаний Кадис хотын ойролцоо орших эртний хотуудын балгасыг Атлантидагийн хот байсан гэж үзэж байна. Компанийн мэргэжилтнүүд суурьшлын үлдсэн хэсэгт агаарын зураг авалт хийсэн бөгөөд хотын зохион байгуулалт нь эртний Грекийн философич Платоны Атлантидаг тайлбарласантай давхцаж байгаа аж.

Өмнө нь археологчид эдгээрийг эртний Грек эсвэл Ромын суурингийн үлдэгдлүүд байсан хэмээн нотолжээ. Гэхдээ барилгын материалын дүн шинжилгээгээр Ром буюу Грекчүүдийн хэрэглэдэг байсан зүйлсээс нэлээд ялгаатай болохыг харуулсан аж. Merlin Burrows-ийн төлөөлөгчдийн хэлснээр, балгас нь бүс нутагт хөгжсөн соёл иргэншлийн оршин тогтнож байсны шинж тэмдэг гэнэ.

Хүчтэй мөстлүүд нь Атлантидаг мөхөхөд хүргэсэн. МЭӨ 1500- 200 оны хооронд болсон хоёр хүчирхэг цунами нь өнөөгийн Испанийн эрэгт хүрсэн гэнэ. Тэд эрэг орчмын бүтцийг эрс өөрчилж, далайн эргийн томоохон хотуудыг устгасан гэж үзжээ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх