Хятадын эрдэмтэд хоёр дахь шавар армийг илрүүлжээ

2018-11-21 09:42      ГэрэгМН

 

БНХАУ-ын археологчид өөр нэг шавар армийг илрүүлжээ. Эртний нийслэл Ци хотын бүсэд хоёр мянга гаруй жилийн настай тус олдворуудыг олжээ.

Энэ нь гурван зуун цэргээс бүрдсэн бяцхан шавар арми ажээ. Эдгээр баримлын  өндөр нь 20-30 сантиметр байна. Эдгээр дүрүүд нь У-ди хааны хүү Лю Хуны булшны нэг хэсэг олдвор юм. Хорьдугаар зууны 1960-аад оны төмөр зам тавих үед ханхүүгийн булш устгагдсан байна.

1974 онд Хятадад анх удаа шавар армийг нээн олсон байдаг. Шиан хотод орших эзэн хаан Цинь Ши Хуандигийн бунхныг тийнхүү олсон. Археологчид эндээс гайхалтай масштаб бүхий найман мянга гаруй дайчид болон морьдын бүрэн хэмжээний шавар баримлууд олсон юм. 1987 онд ЮНЕСКО Эртний Хятадын шавар армийг хүн төрөлхтний соёлын өвийн жагсаалтад багтаасан байдаг.   




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zaluu

za za 2000 ziliin omnohuu esvel hozmiin ymuu hen medeh ve

2018-11-21 15:30    43.231.115.251
Зочин

Хөөрхий дөө Монголчуудын цэрэг аримаас айхдаа шавар цэрэг хийж жагсааж шөндөө их хэмжээний түүдэг гал асааж, өдөртөө бүрээ, бөмбөр нүдэж чанга дуу авиа гаргаж байсан нь тайваны их сургуулийн хуучин номын санд байдаг эртний материалд бичигдснийг судлаачид 1996 онд илэрүүлж байсан. Сайн ажвал зарим шавар баримал нь нум сумны оромтой байдаг. Тэгээд ч хятадууд тэр талаар нээх газар авхуулалгүй харин урлагын хосгүй бүтээл гэх Пи Ар хийж аялал жуучлалыг эрчимтэй хөгжүүлсэн.

2018-11-21 11:56    43.231.115.251

Сэтгэгдэл нэмэх