”Бизнесийн ногоон гарц” үндэсний чуулган боллоо

2018-11-16 16:22      ГэрэгМН

Төрийн байгууллага, төсөл хөтөлбөрийн болон бизнесийн байгууллагын төлөөллийг хамруулсан”Бизнесийн ногоон гарц” үндэсний чуулган өнөөдөр буюу арван нэгдүгээр сарын 16-ны өдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд боллоо.

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэй Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “ Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд БОАЖЯ аж ахуйн нэгж, байгууллагуудад байгаль орны менежментийн систем (БОМС)-ийг нэвтрүүлэх , байгаль орчинд ээлтэй нөөцийн хэмнэлттэй бизнесийг хөгжүүлэх санал санаачлагыг дэмжин ажиллаж байна.

Энэ төслийн хүрээнд 2016 оноос хойш байгаль орчны менежментийн системийг танилцуулах сургалтанд 809 бизнес эрхлэгч, хэрэгжүүлэгч бэлтгэх сургалтанд 271 бизнес эрхлэгчийг сургаж бэлтгэжээ.

Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь дэлхийн оршин тогтнолд эрсдэл учруулж байгаа бөгөөд өнөөгийн үйлдвэрлэл, хэрэглээ энэ  хандлагаар цааш үргэлжилбэл 2030 он гэхэд дэлхий нөөц боломжоосоо 2 дахин давахаар байна. Иймд дэлхийн улс орон, бизнесийн байгууллага, иргэн бүр өөрийн ахуй амьдрал, үйлдвэрлэл хэрэглээнийхээ хэв маягийг өөрчилж байгальд ээлтэй ”ногоон” маягт шилжих шаардлагатай байгаа юм. Харин үйлдвэрлэл хэрэглээний “ногоон” хэв маягт шилжихэд бизнесийн байгууллагын оролцоо  чухал .

Энэхүү чуулганд ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш, доктор Г.Ганзориг “Ногоон сангийн бодлогын реформ” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд илтгэлдээ татварын болон энгийн арга замаар дамжуулан байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын үйл ажиллагааг цөөрүүлэх, нөгөө талаас байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг урамшуулах гэсэн үндсэн арга замаар  дамжуулан зорьсон зорилтуудыг “Ногоон сангийн бодлого” гэнэ хэмээн тайлбарлав.

 Ногоон сангийн бодлого нь хяналт захиргаадалтын бодлогоос илүүтэй үйлдвэрлэл болон төсвийн бодлогоор зохицуулах өгөөжтэй бодлого бөгөөд нэгдүгээрт төсвийн өгөөж хоёрдугаарт байгаль орчинд ээлтэй,дээр нь эдийн засгийг тэтгэх бодлого юм

 Ногоон сангийн бодлогыг хэрэгжүүлэх 3 арга зам байгаа нь:

нэгдүгээрт  орлого бүрдүүлэх- ногоон реформ

хоёрдугаарт орлогыг зарцуулах,

гуравдугаарт зах зээлд суурилсан бодлого.

 

Байгалийн нөөц ашиглалтын төлбөрийн тухай хуулийн дагуу   2016 онд 20 тэрбум, 2015 онд 13 тэрбум, 2014 онд хамгийн их буюу 32 тэрбум төгрөг   агаарын бохирдлын төлбөрийн орлого болж төсөвт оржээ.

 Мөн Байгалийн нөөц ашиглалтын төлбөрийн тухай хуулиар ой болон ойн баялгаас олсон орлогыг орон нутгийн төсөвт цуглуулна гэж заасан байдаг. Жишээ нь: Самарны  экспортын зөвшөөрлийн хураамжнаас 23 тэрбум төгрөгийн орлого олж,үүний  12 тэрбум төгрөгийг ойд зарцуулжээ.

Мөн “Компанийн хог хаягдлын менежмент” сэдвээр Эко орчин ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Санжсүрэн илтгэл тавилаа. Тэрээр  Монгол улсын хэмжээнд нийт 2,4 сая тонн хог хаягдал жилд гардаг бөгөөд 1,4 сая нь зөвхөн Улаанбаатар хотынх. Үүний 98 хувь нь булшлагдаж,дөнгөж  2 хувь нь дахин боловсруулагдаж байна. 2020 он гэхэд дахин боловсруулах үе шатыг 20 хувь болгох төлөвлөгөөтэй байгаа аж.

 Хог хаягдлаас дахин ашиглагдах хог хаягдал / цаас, хуванцар, төмөр/ 8 хувь дахин ашиглагдахгүй хог хаягдал 92 хувь байдаг байна.

Хог хаягдлын менежментийг шинэчлэн хоггүй цэмцгэр эко бүс болгох, хог хаягдлын ангилах механизмийг бий болгон, ажлын орчинг сайжруулж, цэвэрлэгээ ачилт тээвэрлэлтийн арга аргачлалыг нэвтрүүлэх, хог хаягдлын талаархи хяналтыг өөрчлөх нь зүйтэйг тэрбээр илтгэлдээ тэмдэглэлээ.

Г.Дулам 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх