Бичлэг: УДЭТ-ын жүжигчин Э.Тодгэрэл 4 давхраас үсэрчээ

2018-11-15 10:56      ГэрэгМН

УДЭТ-ын жүжигчин МУСТА Э.Тодгэрэл ХУД-т байрлах KING TOWER-н 4 давхраас үсэрсэн байна. “YB” энтертайнмент-ын дэлгэцийн анхны уран бүтээл болох “Тэрбумын хэрэг” УСК-ны зураг авалтанд зориулж Онцгой Байдлын ажилчдын хатуу хяналтан доор тусгайлан бэлтгэсэн аврах гудас руу жүжигчин маань 4 давхраас үсэрсэн байна. Тэр ч бүү хэл машинд мөргүүлж, усанд сэлж, буудуулж, зодуулж олон хүнд зураг авалтанд орсон байна.

“Тэрбумын хэрэг” УСК нь залуу уран бүтээлчдийн чанар чансаа, эр зориг гээд бүхий л зүйлийг шалгасан уран бүтээл болсон ажээ. Энэхүү киноны нээлт 2018/11/16-нд болох ажээ.

“Тэрбумын хэрэг” УСК-ны уран бүтээлчид:

Зохиолч, Найруулагч:………………………….МУСТА А.Миеэгомбо

Продюсер:…………………………………………YB энтертайнмент

Зураг авалт, эвлүүлэг, график:…………….Dual Zet Pro Agency

Хөгжмийн зохиолч:…………………………….Н.Тэмүүлэн

Дууны найруулгч:……………………………….Г.Батжаргал

Дүрүүдэд:

Төрийн соёрхолт ардын жүжигчин Н.Сувд

Ардын жүжигчин А.Дашпэлжээ

УДЭТ-ын жүжигчин МУСТА Э.Тодгэрэл

УДЭТ-ын жүжигчин МУСТА Б.Шинэбаяр

УДЭТ-ын жүжигчин Б.Золжаргал

УДЭТ-ын жүжигчин МУСТА Б.Одончимэг

Жүжигчин МУСТА П.Баттөр

Маск продакшны жүжигчин МУСТА Д.Дэлгэрсайхан нар болон бусад чадварлаг уран  бүтээлчид оролцон тоглосон.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх