Х.Баасанжаргал:Унаач хүүхдийн эрхийг хамгаалж ажилласныг минь үнэлж Олон улсын хуульчдын холбооноос нэр хүндтэй шагналаа өгсөн

2018-11-14 12:56      ГэрэгМН

Олон улсын хуульчдын холбооны ээлжит хурал Италийн Ром хотноо өндөрлөсөн. Энэ хурлын үеэр “Про боно” шагналыг өмгөөлөгч Х.БААСАНЖАРГАЛ анх удаа хүртсэн баярт үйл явдал тохиосон билээ. Түүнийг эх орондоо ирсэн даруйд ярилцсанаа хүргэж байна.

-Нэр хүндтэй олон улсын шагнал хүртсэнд тань баяр хүргэе. Таны хүртсэн “Про боно” шагналын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Дэлхийн 170 орчим орны 190 гаруй хуульчдын холбоо, 80 мянга шахам хуульчийг нэгтгэсэн олон улсын хэмжээний байгууллага болох Олон улсын хуульчдын нэгдсэн холбоог 1947 онд байгуулсан юм. Монголын хуульчдын болон өмгөөлөгчдийн холбоо нь тус байгууллагын гишүүн бөгөөд хувь хүн ч энэ байгууллагад гишүүнээр элсч болдог.

 Миний хүртсэн “Про боно” шагналыг 2013 оноос тус байгууллагаас олгож эхэлсэн. Олон улсын хуульчдын холбооны үндсэн гурван зорилго байдаг. Нэгдүгээрт, харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах, хоёрдугаарт, хөгжих, гуравдугаарт, хүний эрхийг хамгаалахад хуульчдын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэдэг.

 Энэ зорилгынхоо хүрээнд хүний эрхийг хамгаалах, хуульчдаа дэмжин ажиллах үүднээс “Про боно” шагналыг бий болгосон.

“Про боно” гэдэг нь нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл, би мэргэжлийнхээ хүрээнд олон нийтэд тустай, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх ажлыг үнэ төлбөргүй хийнэ гэсэн үг. 

Миний хувьд унаач хүүхдийн эрхийг хамгаалж ажилласнаараа нэр дэвшиж, энэ шагналыг хүртсэн. Унаач хүүхдийн эрхийн асуудлаар төрийн бус долоон байгууллага хамтран ажиллаж, миний ажилд их тус болдог. Нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг хуульчид шийднэ. Гэхдээ дан ганц өмгөөлөгч бус төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо, хяналт  маш чухал. 

Дэлхийн 100 гаруй орны өмгөөлөгч тус шагналд нэр дэвш­сэн гэж би сонссон. Өнгөрсөн наймдугаар сард шилдэг долоон орныг шалгаруулснаас Австрали, Англи, Энэтхэг, Өмнөд Африкийн хуульчид надтай хамт нэр дэвшсэн юм билээ. Эцсийн шатанд үлдсэн өмгөөлөгчдийн хувьд энэ салбартаа арвин туршлагатай доктор, профессорууд байсан.

Нэгдүгээрт, харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах, хоёрдугаарт, хөгжих, гуравдугаарт, хүний эрхийг хамгаалахад хуульчдын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэдэг. Энэ зорилгынхоо хүрээнд хүний эрхийг хамгаалах, хуульчдаа дэмжин ажиллах үүднээс “Про боно” шагналыг бий болгосон. “Про боно” гэдэг нь нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл, би мэргэжлийнхээ хүрээнд олон нийтэд тустай, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх ажлыг үнэ төлбөргүй хийнэ гэсэн үг. 

Миний хувьд унаач хүүхдийн эрхийг хамгаалж ажилласнаараа нэр дэвшиж, энэ шагналыг хүртсэн. Унаач хүүхдийн эрхийн асуудлаар төрийн бус долоон байгууллага хамтран ажиллаж, миний ажилд их тус болдог. Нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг хуульчид шийднэ. Гэхдээ дан ганц өмгөөлөгч бус төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо, хяналт  маш чухал. 

Дэлхийн 100 гаруй орны өмгөөлөгч тус шагналд нэр дэвш­сэн гэж би сонссон. Өнгөрсөн наймдугаар сард шилдэг долоон орныг шалгаруулснаас Австрали, Англи, Энэтхэг, Өмнөд Африкийн хуульчид надтай хамт нэр дэвшсэн юм билээ. Эцсийн шатанд үлдсэн өмгөөлөгчдийн хувьд энэ салбартаа арвин туршлагатай доктор, профес­сорууд байсан.

-Шагналыг дагаж тухайн хувь хүнд ямар урамшуулал боломжийг нээж өгдөг бол?

-Олон улсын хуульчдын холбооны хуралд оролцох зардлыг бүрэн даадаг. Мөн тухайн жилийн гишүүнчлэлийн татвараас чөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, жилд нэг удаа таван өдрийн турш болдог хуралдаанд ямар ч үнэ

төлбөр төлөлгүй оролцох эрхтэй болсон гэсэн үг.

-Долоон орны шилдэг өмгөөлөгчид ямар кейсээр оролцож байв?

-Тухайн орны өмгөөлөг­чийн нэр дэвшиж буй кейс нь их нууц байдаг. Харин тухайн өмгөөлөгчийн туршлагыг олон нийтэд нээлттэй байлгадаг юм билээ. Тэдний дунд энэ чиглэлээр 25 жил ажилласан туршлагатай өмгөөлөгч ч байсан. Бидний хувьд харьцангуй туршлага бага боловч манай кейс олон улсын анхаарлыг татсан учир тус шагналыг олгож буйгаа комиссынхон хэлж байлаа. Яагаад гэвэл, өвлийн хахир хүйтэнд бага насны хүүхдийн эрхийг ноцтой зөрчдөг нь олон улсын шүүгчдийн анхаарлыг татсан. Мөн шүүхээс хэргийг шийдвэрлэж, Засгийн газар буруутайг тогтоосон нь Монгол Улсад хуульт ёс тодорхой хэмжээнд хөгжсөнийг харуулж байлаа. Мөн уламжлалын эсрэг зогссон учир олны сонирхлыг ихэд татсан гэдгийг онцолж байсан.

-Олон улсын хуульчдын холбоонд манай улс хэдэн онд элссэн бэ?

-11 жил болж байна. Монголоос хувь хүнээр анх гишүүнээр элсч байсан. Өнгөрсөн жил Австралид болсон хурлаас хойш манай улсын баг бүрэлдэхүүн нэмэгдэн оролцож байгаа. Манай өмгөөллийн фирмийн захирал Баяраа өмнө нь ганцаараа оролцож, эх орноо олон нийтэд таниулж явсан. Жилд нэг удаа болдог тус олон улсын хуралд 200 гаруй салбар хуралдаан болдог. Энэ жилийн хувьд “Хууль ёсыг дээдлэх нь” үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулсан. Өнгөрсөн жилийн хувьд “Популизм”-ын тухай сэдвийг хөндөн хуралдаж байлаа.

-Унаач хүүхдийн эрхтэй холбоотой олон зүйлийг хөнддөг. Энэ бол бүрэн шийдсэн асуудал биш. Цаашид энэ чиглэлээрээ ажиллах уу. Унаач хүүхдийн даатгалыг нэмэгдүүлэх тухай сүүлийн үед ярьж байгаа?

-Бидний хувьд энэ хэрэг дээр ажиллаж дуусаагүй байна. Одоо ч өвөл, хаврын улиралд хүүхдээр хурдан морь унуулдаг. Хамгийн гол нь, Засгийн газар хууль бус шийдвэр гаргаж, бусдыг уриалан дууддаг нь буруу гэдгийг бид тогтоож чадсан. Гэхдээ унаач хүүхдийн даатгалыг нэмснээр эрхийг нь хамгаалж байгаа гэсэн үг биш. 18 хүртэлх насны хүүхдээр өвөл, хаврын улиралд морь унуулж, уралдуулах ёсгүй. Энэ хэргийг шийдэх явцад даатгалын компаниудаас мэдээлэл цуглуулсан.

Гэтэл гарынхаа дөрвөн хурууг тайруулсан хүүхдэд даатгалын мөнгө гэж  400 мянган төгрөгийг нөхөн олговорт олгосон байдаг. Энэ байж боломгүй явдал. Бид ийм нөхцөл байдалтай тулгарсан бол хүлээн зөвшөөрөх байсан гэж үү. Гэтэл хүүхэд өөрийнхөө эрхийг хамгаалж чаддаггүй. Үүнийг бид ердийн зүйл мэт хүлээж авдаг нь тун харамсалтай.  

-Өмгөөлөгч мэргэжлийг сонгосноороо хамгийн их баярлаж, бахдаж байсан үе тань хэзээ вэ?

-Ажиллаж эхэлснээсээ хойш нэлээд хожуу буюу зургаа, долоон жилийн дараа мэргэжлээ илүү их мэдэрсэн. Хуульчаар ажиллахад их туршлага шаарддаг. Анх мэргэжлээрээ ажиллахад туршлагагүй, мэдэхгүй зүйл олон байлаа. Бид “Өршөөлийн тухай хууль”-ийг зарим тохиолдолд буруу хэрэглэдэг байсан. Үүнтэй холбоотой 16 настай хүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж, тэр хүүг долоон жилийн ялаас чөлөөлж чадсан тэр үедээ л би мэргэжлээрээ бахархсан. Гэхдээ ганц тэр хүүд бус өөр олон залууд тусалж чадсан болов уу гэж боддог.

-Одоо ямар хэрэг дээр ажиллаж байна вэ?

- Би “И Эл Си” өмгөөллийн фирмийн ахлах хуульчаар ажилладаг. Манай хуулийн фирм жилдээ 2-3 хэргийг сонгон авдаг юм. Урьд нь Тавантолгойн хувьцаа эзэмшигчдийн эрхтэй холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүний ачаар Тавантолгойн хувьцааг хэрхэн эзэмшүүлэх талаар Засгийн газрын түвшинд ярьж, хэлэлцэж байна. Одоогоор нийгмийн даатгалын асуудлыг судалж байгаа ч эцэслэн шийдээгүй байна.

-Монголд хууль эрх зүйн боловсрол их дутмаг байдаг. Үүнийг дээшлүүлэхэд ямар ажил өрнүүлэх хэрэгтэй гэж мэргэжлийн хүний хувьд боддог вэ?

-Залууст эрх зүйн суурь боловсрол их дутмаг.  Мөн хүний эрхийн ойлголт тааруу байдаг. Үндсэн хуульд заасан 16 эрх бий. Гэтэл бид алхам тутамдаа эдгээр үндсэн эрхээ эдэлж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Нийт иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлснээр нийгэмд үүсч буй сөрөг асуудлууд харьцангуй багасах болов уу гэж боддог. Жишээлбэл, гэр бүлийн асуудлаар зөвлөгөө өгч байхад зурагтаар үздэг солонгос киногоороо өөрийнхөө эрхийг төсөөлөөд байдаг. “Манай нөхөр нууц амрагтай болбол би эд хөрөнгөө бүгдийг авч чадах уу” гэж асууна.

Ингэж л асуудалд өрөөсгөл хандаад байгаа юм. Гэтэл солонгос соёл, амьдрал өөр шүү дээ. Эрх зүйн боловсролыг иргэдэд олгосноор нийгэмд байгаа олон асуудлыг шийднэ гэж хардаг. Монгол 5000 гаруй хуульчтай гэсэн бүртгэл бий. Тооны хувьд хангалттай. Хуульчдын тухайд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад долоо хоногт сайн дураараа хоёр цагийн эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг олгодог болчихвол тав, арван жилийн дараа нийгэм эрс өөр болно гэж боддог. 

-Нийгэмд хүүхдийн эрхийг хамгийн ихээр зөрчдөг. Иргэд танай байгууллагад ямар асуудлаар ихэвчлэн хандаж байна вэ?

-Ерөнхий боловсролын сур­гуулийн сурагчдын сурч боловсрох эрхийг хангаж байна уу гээд үзэхэд хүүхдийн эрхийг зөрчиж л байна. Хүүхдийг зодсоноор эсвэл сургуульд явуулахгүй байснаараа эрхийг нь зөрчиж байгаа хэрэг. Ялангуяа төрийн албан хаагчид хүний эрхийг хэрхэн баталгаатай хангах вэ гэдгийг өдөр тутам шийдвэр гаргахдаа бодож, ажиллах учиртай.

-Манай оронд иргэдийн шүүх засаглал хуульт ёсонд итгэх байдал харьцангуй сул байгаа болов уу. Та үүнийг хэрхэн хардаг вэ?

-Нийт ард иргэд шүүх засаглал, хуульт ёсондоо итгэх учиртай. Эргээд шүүх засаглал нь иргэдийнхээ итгэлийг алдахгүй ажиллах учиртай. Манай орны хувьд хууль ёсыг харьцангуй сахиж биелүүлдэг. Гэхдээ “Миний асуудлыг зөвөөр шийдэж чадахгүй байх. Эсрэг тал минь олон эрх мэдэлтнийг таньдаг” гэх байдлаар үйлчлүүлэгчид ханддаг. Тийм хүмүүст бид  шүүх засаглал, хуульт ёсондоо итгэх хэрэгтэйг ойлгуулахыг хичээж байдаг юм.

-Өмгөөллийн үйлчилгээний хөлс манай орны хувьд бусад оронтой харьцуулахад ямар байдаг вэ?

-Манай хуулийн үйлчилгээний үнэ ханш бусад оронтой харьцуулахад маш бага. Гэхдээ хуульчдын авдаг хөлс төлбөрийг улсаас тогтоодоггүй. Нөгөөтэйгүүр, хуульч болон эмчид төлдөг хөлс хамгийн өндөр байх ёстой. Тэр хүнд би өмгөөллийн үйлчилгээ үзүүлснээр насан туршийн үүрэг хүлээж байгаа учраас үйлчлүүлэгч, өмгөөлөгч хоёр харилцан ойлголцож, төлбөрөө тохиролцдог.

 

Г.Сүрэн




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин

Шагнуулжээ.Хүүхдээр морь унуулах гажигийг хэзээ засах бол

2018-11-14 16:48    43.231.115.251

Сэтгэгдэл нэмэх