Ц.Аззаяа "Miss Asia" тэмцээний тэргүүн миссээр шалгарч, ялагчийн титмийг зүүлээ

2018-11-13 12:04      ГэрэгМН

Ц.Аззаяа Казахстан, Шри-Ланк, Филлипиний миссийн хамт /Монголын мисс зүүн гар талаас 2 дахь бүсгүй/

Энэтхэг улсад энэ сарын 10-нд болсон "Miss Asia-2018" тэмцээнд жүжигчин, загвар өмсөгч Ц.Аззаяа  түрүүлж ялагчийн титмийг зүүлээ. Ази болон Евразийн 25 орны гоо бүсгүй оролцсон тус тэмцээнд тэрбээр амжилттай оролцон "Miss Personality", "Miss Fitness"-ээр мөн шалгарсан байна.

Харин удаах байруудад Шри-Ланк, Филлипиний миссүүд шалгарсан бол Казахстаны гоо бүсгүй Miss Asia Global-аар тодорчээ.

"MISS Mongolia 2015" тэмцээний тэргүүн  мисс Ц.Аззаяа Соёл урлагийн их сургуулийн Хөгжимт театрын жүжигчний ангийг төгссөн бөгөөд өдгөө "Андра Модел  Агентлаг"-ийн загвар өмсөгч, УДЭТ-ын жүжигчнээр ажилладаг байна. 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх