Монгол Улсын Хүүхэлдэйн театр 70 нас хүрлээ

2018-11-13 11:04      ГэрэгМН

Монгол Улсын Хүүхэлдэйн театр үүсэн байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээний хүрээнд “70 жил, 70 тоглолт” төсөл, “Үлгэрч эмээ өвөө” зорилтот төслийг тус тус хэрэгжүүллээ. Мөн Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого тааврыг өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” жүжгийг тавьж Нийслэлийн 9 дүүргийн хүүхэд багачууддаа үнэ төлбөргүй толилуулж байна.

Театрын түүхэн уран бүтээл, архивын үнэт баримтуудыг багтаасан “Хүүхэлдэйн урлаг 70 жил” үзэсгэлэнг “Монголын Уран зургийн галерей”-д дэлгэж үзэгч түмнийхээ хүртээл болгосон бөгөөд театрын хөгжлийн чиг хандлага, ирээдүйн бодлогоо зөв тодорхойлох зорилгоор “Монгол Улсын хүүхэлдэйн урлагийн түүхэн замнал, хөгжлийн төлөв” сэдэвт онол, практикийн бага хурлыг зохион байгуулсан юм. Энэхүү хуралд ОХУ-ын Буриад Улсын “Ульгэр хүүхэлдэйн театр”-ын төлөөлөл уригдан оролцож хүүхэлдэйн урлагийн салбар дахь дэлхийн чиг хандлагаас хуваалцлаа.

Монгол Улсын Хүүхэлдэйн театрын 70 жилийн туршид ажилласан ажлын дүгнэлт, амжилт бүтээлийг олон нийтэд дэлгэн харуулсан, цаашдын театрын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон арга хэмжээнүүд зохион байгуулснаас гадна үр бүтээлтэй ажиллаж яваа 36 уран бүтээлч ойн арга хэмжээний үеэр БСШУСЯ болон Нийслэлийн Засаг даргын шагналаар шагнагдлаа.
Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
neteer mungu oltsgooyo

Интертэд 1-2 цаг идэвхитэй ажиллаад л мөнгө олох боломж байна. http://StartWeeklyJob.com/?userid=104104 Линкээр ороод START NOW гэсэн товч дарж бөглөнө 1.Нэвтрэх нэр өгнө 2. 4-н оронтой нууц үг 3. email бичнэ байхгүй бол өөр хүнийхээр бөглөж болно 4. Mongolia гэж бичнэ 5. Өөрийн нэрээ бичээрэй Дээрх линкээр ороод бүртгүүлээд нэвтэрсний дараа нь өөрийнхөө линк хаягыг group post тавьж хүн урьж элсүүлээд л болно. Оноо 300 хүрэхээр цаанаас данс нэхнэ, дансаа бөглөөд цалин орно. Одоо та groupuuded postoo оруулж хүнээ уриад л болоо. Одоо танд 10$ байна гэсэн үг

2018-11-13 13:48    43.231.115.251

Сэтгэгдэл нэмэх