Мэргэжлийн боловсрол-Миний амьдрал

2018-11-12 14:58      ГэрэгМН

Дусал хөлсний цаана хэрхэн амжилтад дүүлсэн хүсэл тэмүүлэл нуугдаж байдгийг өөрсдийн мэргэжлийн онцлогоор харуулсан үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Энэ сарын 13-ны 11:00 цагт албан ёсоор нээгдэх үзэсгэлэнг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) төслийн дэмжлэгтэйгээр ПТК, МСҮТ-ийн багш сурагчид хамтран дэлгэнэ.

mmmmm-1 Мэргэжлийн боловсрол-Миний амьдрал

Үзэсгэлэнд Монголд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг Политехникийн коллеж болон МСҮТ-үүдийн  багш сурагчдын авсан 60 гэрэл зургийг дэлгэн харуулах бөгөөд энэ сарын 9-22-ныг хүртэл Bly Moon “Norphei Art Gallery”  үзэсгэлэнгийн танхимд байрших юм байна. Эндээс мэргэжлийн боловсролын салбарт эзэмшиж байгаа, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй бүхий л мэргэжлийн ур чадвар, онцлогийг харуулсан бүтээлүүдийг олж харах болно.

Монгол Улсын ашигт малтмал болон түүнийг дагалдах үйлдвэрлэлийн салбарт, ялангуяа цахилгаан, барилга,механик болон мехатроникийн чиглэлээр ойрын жилүүдэд 40.000 орчим мэргэжилтэй ажилтан нэмж шаардагдаж байна. Мэргэжлийн боловсрол сургалт /МБС/-ын салбар одоогийн байдлаар энэхүү хэрэгцээг тоон болон чанарын хувьд хангаж чадахааргүй байна. Өнөөдөр ЕБС төгсөгчдийн дийлэнх нь их дээд сургууль сонгодог. Төгсөгчдийн 30 хүрэхгүй хувь нь мэргэжлээрээ ажилладаг.

46059073_2213300972323955_981409841136271360_n-300x225 Мэргэжлийн боловсрол-Миний амьдрал

46059095_195752817967760_2190251012483186688_n-300x225 Мэргэжлийн боловсрол-Миний амьдрал

46083629_348524612618358_2958846143225659392_n-300x211 Мэргэжлийн боловсрол-Миний амьдрал

Хөдөлмөрийн зах зээл нь жижиг манай улсын хувьд хэт их дагнасан мэргэжил эзэмшихээсээ илүүтэйгээр ур чадвартай мэргэжилтэй боловсон хүчин шаарлагатай. Тиймээс МБС-ын нэр хүндийг өсгөх, хүүхэд залуусыг нарийн мэргэшүүлж бэлтгэхэд МБС чухал үүрэгтэй юм. Гагнуурчин, цахилгаанчин, мужаан гээд олон мэргэжил эзэмшиж байгаа Монгол залуус дэлхийн ур чадварын нарийн технологид суралцаж, ур чадвараараа дэлхийд өрсөлдөх болсон.

Өнөөдөр Монгол Улс мэргэжилтэй залуусаа дэлхийн чансаанд сойж, олон улсын шилдэгүүдтэй өрсөлдүүлж эхэлсэн нь МБС-ын чансааг тодорхойлж байна. Монгол улс 2015 онд анх удаа Бразил улсын Сан Пауло хотноо болсон Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцож улмаар чансаагаа ахиулан 2017 оны АНЭУ-ын Абу Даби хотноо болсон Дэлхийн ур чадварын тэмцээнээс шагналт байранд шалгарсан нь үүний тод илрэл юм.

Тун удахгүй Монголын залуус 2019 онд ОХУ-ын Казань хотноо болох Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцохоор бэлтгэл ажилдаа орсон. Улс орны хөгжлийн гол түлхүүр бол мэргэжил ур чадвартай ажилчид бэлтгэх. Ур чадвар бүхий мэргэшсэн залуус нь хөгжлийн баялагаа бүтээж байна. МБС-ын залуусын хөдөлмөрийн үнэ цэнэ, тэдний ур чадварыг та бүхэн BLY MOON үзэсгэлэнгийн танхимд нэгдсэн “МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ-МИНИЙ СОНГОЛТ” үзэсгэлэнгээс харж болох юм.

45876399_2137968129848705_3940847375588786176_n-300x199 Мэргэжлийн боловсрол-Миний амьдрал

45936353_485710865284106_5390027516591210496_n-300x225 Мэргэжлийн боловсрол-Миний амьдрал

46065723_2183916208490007_8739879296237043712_n-300x220 Мэргэжлийн боловсрол-Миний амьдрал

46079485_2096481827331856_4346542379981864960_n-300x225 Мэргэжлийн боловсрол-Миний амьдрал

46190791_331301444322793_4069711242170728448_n-1-300x220 Мэргэжлийн боловсрол-Миний амьдрал

                                 Эх сурвалж: GIZ




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх