Хөдөө аж ахуйн шилдэг бүтээгдэхүүнүүдийг шалгаруулав

2018-11-09 17:12      gereg

-Энд “ТЭСО”-гийн “Хатаасан аарц” шилдэг бүтээгдэхүүнээр шалгарав-

Нийслэл хотноо чуулсан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" Үндэсний чуулганаас зөвлөж гаргаж, мөн шилдгүүдээ тодруулсан юм.

Чуулганы үеэр салбарын эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийн сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлд нэвтрүүлсэн инновацийн бүтээгдэхүүн, судалгааны ажлын үр дүнг танилцуулах үзэсгэлэн нээгдэж, төгсгөлд “Шилдэг бүтээгдэхүүн”-ийг шалгаруулах арга хэмжээ боллоо. Энд:

  • МАА-н салбарын шилдэг бүтээгдэхүүнээр Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн “Хөлдөөсөн үр хөврөл”,
  • Мал эмнэлгийн салбарын шилдэг бүтээгдэхүүнээр “Гарааны нэмэлт тун” ХХК-ийн “Барагшунт”,
  • Газар тариалангийн шилдэг бүтээгдэхүүнээр Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариаланийн хүрээлэнгийн “Тэжээлийн вандуйн баялаг сорт”,
  • Хөнгөн үйлдвэрийн салбарын шилдэг бүтээгдэхүүнээр “Могол ноос” болон “Блю Скай” ХХК-ийн “Хонины ноосон нэхмэл бүтээдэхүүн”, мөн “Санширо” ХХК-ийн “Ноолууран нарийн ээрмэл утас”,
  • Хүнсний салбарын шилдэг бүтээгдэхүүнээс “ТЭСО” корпорацийн “Хатаасан аарц” тус тус шалгарч "Шилдэг бүтээгдэхүүн" үйлдвэрлэсэн ААН, байгууллагад цом, мөнгөн шагналыг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле гардууллаа.

 

Б.БИЛГҮҮН

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх