Гашуунсухайт боомтын наана дахин 100 гаруй км машины цуваа үүсээд байна

2018-11-09 10:53      ГэрэгМН

Өнгөрсөн 2017 онд манай улс 33 сая тонн нүүрс экспортолсны 17 гаруй мянган тонныг Гашуунсухайт боомтоор гаргасан. Он гарснаар эхний есөн сарын байдлаар 23.5 сая тонн нүүрс экспортолсны 14.3 сая тонныг мөн тус  боомтоор гаргасан.

Өнгөрсөн жилээс эхлэн хөрш орны хилийн нэвтрэлээс шалтгаалан нүүрсний тус боомтоор гарах нүүрсний экспорт хумигдаж, нүүрстэй машины урт дараалал үүсээд байсан. Тэгвэл хоёр орны удирдлагын төвшинд энэ асуудал яригдсаар хилийн нэвтрэлтийг нэмэгдүүлсэн.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр тус боомтоор өдөрт 1300 гаруй нүүрс тээвэрлэсэн авто машин хил нэвтэрч байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар тус боомтын нүүрстэй машины цуваа 100 км байгаа гэж “Гашуунсухайт” авто зам компаниас мэдээллээ.

Манай улс ирэх жил тонн нүүрсний үнийг 80 ам.доллараар тооцож, 42 тонн нүүрс экспортлохоор тооцсон. Ингэснээр 1.3 тэрбум төгрөгийн  орлого төсөвт суулгахаар төлөвлөөд байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Zochin

Ireh ond 42 tn nuurs l gargaj 1.3terbum tugrugin l orlogotoi gju oilgomjtoi yum bichilde setguulch yum bol

2018-11-09 11:23    43.231.115.251

Сэтгэгдэл нэмэх