Зөрчлийн хуулийг нүцгэнээр эсэргүүцлээ

2018-11-07 16:38      ГэрэгМН

Сүхбаатарын талбайд шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн тав хоногийн жагсаал үргэлжилж байгаа. Харин өнөөдөр/2018.11.07/ жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөлөл болсон нүцгэн эр хүйтэн жаврыг үл ажран  Зөрчлийн хуулийг эсэргүүцлээ.

Тэрбээр “Амьдралд нийцэхгүй Зөрчлийн хуулийг яаралтай залруулах арга хэмжээ ав” гэсэн лоозон барьсаар Сүхбаатарын талбайг тойрч эсэргүүцлээ илэрхийлсэн билээ.

Тэрбээр өмнө нь өнгөрсөн оны аравдугаар сард Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын үүдэнд ТҮЦ худалдаа эрхлэгчдийг төлөөлж нүцгэн иргэн жагсаж байсан билээ. Түүний хувьд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Хар хорин захын гаднах талбайд худалдаа эрхлэгчдийг нүүлгэх болсноос ийм шийдвэр гаргаж байлаа.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх