УИХ Б.Батзоригийг 86.8 хувийн саналаар авч үлдэв

2018-11-07 11:32      ГэрэгМН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Байнгын хороодоос УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн.

Байнгын хорооны саналыг дэмжих эсэх талаар нууц санал хураалт явуулахад гишүүдийн 86.8 хувийн саналаар байнгын хорооны саналыг дэмжлээ. Ингэснээр УИХ Б.Батзоригийг гишүүнээр нь авч үлдлээ. 

Ийнхүү өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Чуулганы хуралдааны үеэр өрнөсөн гишүүдийн зарим саналыг ЭНД-ээс уншина уу. 

 Г.Саруул




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх