У.Хүрэлсүх:Зээлээ төлж,ард түмнээс уучлал гуйгаагүй нэг ч гишүүнийг дахин нэр дэвшүүлэхгүй

2018-11-06 15:00      ГэрэгМН

УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг чөлөөллөө. Чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн асуудлаар гишүүдийн асуусан асуултад хариулт өгсөн.

Тэрбээр "Зээл авсан гишүүдийг авсан зээлээ буцааж төл, ард түмнээсээ уучлал гуй алдаагаа зас, зөрчил гаргасан бол хариуцлагаа хүлээ гэж хэлсэн. Энэ бол сургамжтай үйл явдал боллоо. Зөвхөн МАН-д ч биш, АН-д ч ирээдүйд төрд ажиллах сэтгэл зүрхтэй залууст ч хамааралтай" гэсэн юм. 

Улмаар Ерөнхий сайд, МАН-ын даргын хувьд "Зээлээ төлж, ард түмнээс уучлал гуйгаагүй нэг ч гишүүнийг дахин нэр дэвшүүлэхгүй. Би Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа л хэлсэн. Би юунаас ч айхгүй. Зөвхөн ард түмний итгэлийг алдахаас айж байна" гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдлээ. 

Г.Саруул




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
НОТОЙ ЯЛЗАРСАН ХҮРЭЛСҮХ

ХҮРЭЛСҮХ ЧИ БИТГИЙ ТЭНЭГ ЮМ ЯРЬ Я! ЧАМАЙГ ХЭН ГЭДЭГИЙГ МАШ САЙН МЭДЭЖ АВСАН МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЭГНЭЖ ХЭЛЖ БАЙГААН ЁСТОЙ ГУТАМШИГ ХАРИУЦЛАГА АЛГА ШУДАРГА ХҮН БИШ ГЭДЭГЭЭ НОТЛОЖ БНА ХЭНЧ БАЙХ ХУУЛИЙН ДАГУУ ШАЛГУУЛЖ ШУДАРГА ЁСТОЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ХУЛГАЙЧИЙГ ӨӨГШҮҮЛЖ ӨМГӨӨЛЖ БНА ЯМАРЧ ХҮН НЭР ЛЭВШИХ ЁС БАЙХГҮЙ ТӨРӨӨС ЗАЙЛАХ ТЭР БАЙТУГАЙ ШОРОНД ОРОХ ЁСТОЙ ЭТГЭЭДҮҮД ШҮҮ ЖДҮ ЗЭЭЛ ЭЭ ТӨЛӨӨД ТӨРӨӨС ЗАЙЛӨХ ЁСТОЙ ХҮРЭЛСҮХИЙГ ШАЛГАХ ЁСТОЙ ЭНЭ ӨӨРӨӨЧ ЭОТОЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙ ШИЙЛВЭР ГАРГАЖ БНА АРД ТҮМЭН ЗГЫГ ОГЦОРУУЛАХТАЙ САНАЛ НЭГ ТА НАР ИДЭЖ УУЖ БАЙХААР СОНГУУЛЬ ЯЬУУЛЖ ШУДАРГА ТӨР ЗАСАГ АРД ТҮМЭН БИДЭНД ХЭРЭГТЭЙ ЯЛЗАРСАН ЯЛЗАРСАН ГЭХЭД ДЭНДҮҮ ЯЛЗАРЧ МУУДАЖ ХҮРЭЛСҮХИЙГ ӨӨРИЙН ШАЛГАХ ЁСТОЙ ШААРДАЖ БНА

2018-11-07 22:17    43.231.115.251
уншигч

Түмний хөрөнгө хулгайлсан хулгайч нараа айлгах юмаа мөн олов оо. нэр дэвшүүлэхгүй шүү. Хаа хаа ёстой л өөрсдийнхөө хэмжээнд сэтгэх юм аа. яана даа яана. Ийм тэнэг хүн удирдаж болдог намаар төрөө удирдуулж байгаа бид яасан азгүй хүмүүс вэ. Хэлэх ч үг алга

2018-11-07 08:52    43.231.115.251
Zochin

Тэгээд зөвхөн л уучлалт гуйгаад л болоо юу.Төлбөр төлөх нь бол ойлгомжтой шүү дээ. Ер нь бол дахин дэвших асуудал огт байж болохгүй. Дахин гарч ирээд дахиад хулгайлаад зуслаад л Тэгээд уучлалт гуйгаад Хэрвээ баригдахгүй мэдэгдэхгүй бол эх орныг маань хүртэл зарах л тийм ухамсартай хулгайч ууд шүү дээ.Шоронд нь насаар хорих хэрэгтэй дээ. Бүх хөрөнгийг нь хурааж аваад. Зөвхөн уучлалт гуйхаар хязгаарлаж болохгүй Шоронд байх газарт нь хий.

2018-11-06 15:21    43.231.115.251

Сэтгэгдэл нэмэх