У.Хүрэлсүхийн Засгийн газар ирэх онд 117 сургууль,143 цэцэрлэг барина

2018-11-06 14:02      ГэрэгМН

УИХ-аас өнгөрсөн долоо хоногт 2019 оны төсвийн хуулийг баталлаа. Алдагдал өндөртэй төсөв баталсан гэж Ардчилсан намын зүгээс шүүмжилж буй ч энэ оны амжилтаа ирэх онд бататгавал 1.9 их наядын алдагдал зөвхөн цаасан дээр л буугаад үлдэнэ. Учир нь өнгөрсөн жил улсын төсвийг баталж байхад мөн л өнөөдрийнх шиг алдагдал өндөртэй төсөв баталлаа гэж шүүмжилсэн ч татварын орлого өндөр байснаар төсөвт тодотгол ч хийсэнгүй, алдагдлыг ч бас бууруулж, нөхөж чадлаа. Энэ бол У.Хүрэлсүх ба түүний багийнхны жилийн хугацаанд хийсэн ажлынх нь амжилт юм.

Насаараа шахам Сангийн сайд хийсэн гэгддэг Ч.Улаан гишүүн Засийн газар маш сайн боловсруулсан төсвийн хууль өргөн барьсан. Харамсалтай нь, УИХ дээр тэр тусмаа Төсвийн байнгын хороо ажиллаж чадсангүй. Илүү сайн чамбайруулах ёстой байсан юм гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодотгосон харагдана лээ. Энэ бол бас л нэг үнэлгээ.

УИХ-аас Засгийн газарт өгсөн эрхээр бол ирэх онд улсын төсвөөс 1.4 их наяд төгрөгийг зөвхөн хөрөнгө оруулалтад тусгаад байгаа. Үүнээс 752 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нь шинээр хэрэгжүүлэх ажил юм. Тодруулбал, энэ мөнгөөр 117 сургууль, 143 цэцэрлэг , 34 дотуур байр , 61 эмнэлэг, 52 соёлын төв,  37 спорт заал , 50 улсын болон орон нутгийн зам, 13 гүүрийн байгууламж барих ажлын урт жагсаалт гарчээ.

Үндсэндээ бол ерөнхий боловсролын сургуулийн хүрэлцээ, ачаалал Улаанбаатар хотод нэн тулгамдсан асуудал. Үүнийг шийдвэрлэхийн тулд 117 сургуулийн барилга,барилгын өргөтгөлийн ажилд зориулан 175,5 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгасан бол сургуулийн өмнөх боловсролд буюу “ Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд 143 цэцэрлэгийн шилжих болон шинэ барилга,барилгын өргөтгөлийн ажилд 144,4 тэрбум төгрөгийн санхүүжилтүүдийг тусгасан байна. Тэгвэл хоёрдогч болон гуравдагч шатлалын эмнэлэгүүдийн ачааллыг бууруулах зорилтын хүрээнд 62 анхан шатны эмнэлэгийн барилга, барилгын өргөтгөлийн ажилд 67,7 тэрбум төгрөг тусгагдсан байна. Түүнчлэн жил бүр хичээлийн шинэ жил эхлэх үед оюутнуудын дотуур байрны хүрэлцээ хангалтгүй байдал тулгамдсан асуудал болдог. Үүнийг ч гэсэн ирэх онд 34-өөр нэмэгдүүлэхээр У.Хүрэлсүхийн засгийн газар зорьжээ.

Хийх ажлыг нь бодсон ч илрүүлэх хууль бус ажиллагаануудыг нь бодсон ч бид энэ засгийн газрын чөмгийг дундартал ажиллуулж эцэст нь үр дүнг нь хүртэх нь зүйн хэрэг юм...




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх