Т.Бадамжунай "уснаас хуурай гарч" Б.Батзориг улс төрийн "үхдэл" боллоо

2018-11-06 11:16      ГэрэгМН

МАН-ын бүлэг өнөөдөр ХХААХҮ-ын сайд Б.Батзоригийг гишүүнээр үлдээх эсэх талаар хуралдаж байр сууриа нэгтгэнэ. Хэрвээ бүлэг прокурорын дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзвэл бараг л бандан тас болно. ХХААХҮ-ын яаманд харьяалагдах ЖДҮХС-гийн зээлийг улс төрийн хүрээнийхэнд тэрбум, тэрбумаар нь хяналтгүй тараасан хэмээх асуудалд ороод буй түүнийг сайдын суудлаас нь буулгана гэдэг дээр өчигдөр намынхан нь тохирсон.

Товчоор хэлбэл өнөөдөр прокурорын дүгнэлтийг эсэргүүцэж Б.Батзоригийг гишүүнээр нь үлдээх үү, аль эсвэл "туг тахиад" өнгөрөх үү гэдгээ МАН-ын бүлгийнхэн шийднэ гэсэн үг.

Аль нь ч байсан Б.Батзориг гэдэг хүний улс төрийн кареер ойрын хэдэн жилдээ сэргэхээргүй болж үлдэж байх шиг байна. Ер нь бол улс төрийн "амьд үхдэл" болж хувирсан түүнийг дан ганцаар буруутгаж бүх "ял"-ыг үүрүүлэх нь тодорхой боллоо. Тэгвэл үүний цаана жинхэнэ эзэд болох нууц ноёнтон нь сэм нуугдаж "уснаас хуурай" гарахаар зэхэж байна. Иргэд үүнийг нь мэдэхгүй, дан ганц улс төрийн хүрээнийхэн жиг жуг хийгээд л өнгөрдөг муу жишиг тогтох нь.

Эдгээрийн хамгийн том жишээ нь Т.Бадамжунай юм. Тэрбээр, Засгаа "тонгорч" шинэ сайд томилох болоход Б.Батзоригийг үг дуугүй зүтгүүлж ХХААХҮ-ын сайд болгосон. Өөрөөр хэлбэл Б.Батзориг гишүүнийг сайд болгоод өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн эрх ашгаа хэрэгжүүлсэн хэрэг. Т.Бадамжунайг МАН-ын хамаг л мэдлийг гартаа атгаж, сонгууль сонгуулийн төсвийг "босгодог" гэдгээрээ алдартай нэгэн. Тийм ч учраас Хүнс, хөдөө аж ахуйн яамыг МАН гарсан үедээ үг дуугүй түүнд юм уу эсвэл түүний зүтгүүлсэн хүнийг томилдог юм. Харахад гэмгүй, тэр бүр олны өмнө ил гарч улс төрд оролцоод байдаггүй энэ эрхэм харагдаж байгаа шигээ тийм чиг гэм хоргүй нэгэн биш бололтой. Улс төр бизнесийнхэн, хууль хяналтынхантай хэл амаа ололцож чаддаг гэгддэг тэрбээр асуудалд дандаа "хөшигний" араас оролцож ял зэмээс холуур өнгөрч чаддагаараа алдартай юм. Энэ удаад ч үүнийгээ баталж Б.Батзориг сайдаар "туг тахиад" өнгөрч байх шиг байна. Харин дараагийнх нь хэн байхыг одоохондоо таамаглахад бэрх байна.

Хүнс, хөдөө аж ахуйн салбар бол түүний хамгийн ихээр сонирхдог салбар. Гол бизнес нь гэхэд ч болно. Тэр утгаараа өөрөө ч сайдыг нь хийж явсан тэрбээр энэ удаад "хөшигний" цаанаас Б.Батзоригийг томилуулж, өөрийн эрх ашгийг түүнээр дамжуулан гүйцэлдүүлж ирсэн гэхэд болно. Мэдээж намаас томилогдсон улс төрийн албан тушаалтан намын нөхдийнхөө өмнө "эхийн эцээж, тугалын тураахгүй" байхаар л зүтгэсэн байх. Одоо өөрөө улс төрийн "тоглоомын" хохирогч болоод байнд ч үгүй, банзанд ч үгүй боллоо.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Хзэ

Жунай үйлийн үрээ бараа гүйлээ үр хүүхэдэд хар балайгаа үлдээнээ яанаа

2018-11-11 08:11    43.231.115.251
Zochin

Ene ih muu hun shuu dandaa huniig horloj bdag batzorigiig ene hun l chadchihlaaa

2018-11-07 21:35    43.231.115.251
Очир

Найрканаас баяжсан энэ хулгайч мияатай нийлж УБ-н газрыг цөлөмсөн бирдийг дэлхий яаж дааж бна..Үр хойч нь яаж амьд явна даа

2018-11-07 08:44    43.231.115.251
Уншигч

МАНамын хийсэн муу юм болгоны ард энэ хүн бх юм.УБ хотын аль ашигтай өнгөтэй өөдтэй гэсэн газар энэ хүний гараа ороод дууссан.МАН гэсэн мафийн загалмайлсан эцэг юм үү.АТГ.цагдаагийнхан хэзээ энэ хүнийг М Энхболдтой нь хамт шалгаж бзар булхаы идсэн уусныг нь тогтоож чадах болов уу

2018-11-06 14:58    43.231.115.251
Амаа ангаасан ангаахайнуудад зориулав

Бадамжунай гэгчийг олон юмны цаана зохицуулагч хор найруулагч гэж дуулдах юм, хашир бурхи уснаас хуурай гарахаа мэддэг бололтой

2018-11-06 14:31    43.231.115.251
Амаа ангаасан ангаахайнуудад зориулав

Бадамжунай гэгчийг олон юмны цаана зохицуулагч хор найруулагч гэж дуулдах юм, хашир бурхи уснаас хуурай гарахаа мэддэг бололтой

2018-11-06 14:31    43.231.115.251
иргэн

Бадамжунай хэр удаан Хөшигний араас Мафийн толгойлогч шиг явна гэж Энэ Этгээд нэг л өдөр Дээлээ нөмрөнө тэр цагт энэ Этгээд мөн ч олон Гэмт хэрэгт хамаарагдаж Хөгөө чирнэ дээ Шударга ёс Шударга шүүхийн өмнө нэн удахгүй толгой бөхийх цаг ирнээ тэр цаг Айсуй

2018-11-06 13:50    43.231.115.251
зочин

Бадамжунайгаас монголын хөрөнгийг хурааж авья????АРТ ТҮМНИЙ ХӨРӨНГӨ ШҮҮ,Миеэ Энхболдын хамсаатан ???

2018-11-06 12:36    43.231.115.251
ИРГЭН

Хаа сайгүй ардын жүжигчид хошин шогиин продакшнии эздииг төрөөс холдуулах ёстой

2018-11-06 13:01    43.231.115.251
Зочин

Монголд шүүгч нар цэвэрлэгдээгүй цагт шудрага үнэн яллагдана. Хулгайч луйварчид хуульч, шүүгч нартайгаа нийлээд гаарна. Эцэст нь хулгайлсан луйвардсан өгөөшөндөө хахаж үхэцгээнэ

2018-11-06 12:45    43.231.115.251
Eree,tseer. 

End Badamjunai yamar hamaatai yum. Badamjunai 6-7 jiliin omno uls toroos holdson hun. Henii asuudliig burhegduuleh gej ongorson zavharsan asuudliig onoodor sohoj baigaa yum. Erh medelgui engiin irgen bolson Badamjunai yu hiij chadah yum be.

2018-11-06 12:25    43.231.115.251
Eree,tseer. 

End Badamjunai yamar hamaatai yum. Badamjunai 6-7 jiliin omno uls toroos holdson hun. Henii asuudliig burhegduuleh gej ongorson zavharsan asuudliig onoodor sohoj baigaa yum. Erh medelgui engiin irgen bolson Badamjunai yu hiij chadah yum be.

2018-11-06 12:25    43.231.115.251
zochin

ene Badamjunai, Nymdorj gischuun ed bugd uls orniig min chosolsondoo, bugdiin tam ruu ybuul

2018-11-06 12:30    43.231.115.251
Zochin

Mie e avilgiig hogjuuleed ariign hamgaalaad nymka yu ch boloogui yumshig ongroogood.ardchilsan ernhiilogch baigaagiin ach tus daa hynalt tavij bn

2018-11-06 12:21    43.231.115.251
Зочин

Олон жил хууль засаж Хууль зүйн сайд хийсэн Нямдоржийн гавъяа Монголыг авилгачдаар дүүргэж, хуулийн мухардал хийж суудаг нөхөр бас л огцрох байлгүй

2018-11-06 12:10    43.231.115.251
irgen

iimerhvv uls orond gai chirsen uvgun tugtsugnvvdiig bvgdiig n buudchihmaar yum doo. tamruga avch yawah ged mungu tsugluuldiin baihdaa, vhej dald ormor,

2018-11-06 11:53    43.231.115.251
yyy

Badamjunai hileer garaad zugtsan bari

2018-11-06 11:47    43.231.115.251
Ха ха

Бадамжунайн ард хятад мунгу л бн даа, америк, орос 2 тоохгуй л дээ

2018-11-06 11:41    43.231.115.251
Irgen

Ял оноо

2018-11-06 11:28    43.231.115.251
%

улстөрийн үхдэл ч гэх шиг ямар нохойтой хөшөөний хороололд ногоотой шөл уух биш

2018-11-06 11:30    43.231.115.251
зочин

Мэдэж байгаа юм бол шалгуулдаг газар өгөөч ээ.Ярихаас өөр юмгүй.Ядчихсан юм бичих ют.Хүмүүсийг төөрөгдүүлэхгүй шалгуулаад үнэн худлыг нь тогтоолгооч ээ,

2018-11-06 11:28    43.231.115.251

Сэтгэгдэл нэмэх