“Зогсошгүй” бүжигчин МУСТА М.Бямбаа

2018-11-06 10:34      ГэрэгМН

1541415788_45344845_1923303771306744_3139089483798937600_n

Монголын бүжгийн урлагт өөрийн гэсэн өнгө төрхтэй бүжигчин бол Бямбаа юм. Тэрээр бүжиглэхээс гадна загвар өмсөгч, кино жүжигчин гээд олон гуншингийн эзэн.

Өдгөө Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын гоцлол бүжигчнээр ажилладаг М.Бямбаа маань ‘Зэрлэг цэцэгсийн хүлэмж’ киноны Яргуйн дүрд чадварлагаар тоглож бүжигчин, жүжигчин гэх хос нэрийг зүүсэн юм. Түүнээс хойш кинонд тоглох урилгад дарагдаж Шуугиан таригч МУСК, Миний эхнэр тагнуулч МУСК, Гэрлэн дохио МУСК, Манан зүсэгч МУСК зэрэг кинонд тогложээ. Мөн мэргэжлээрээ ажиллахаас гадна үндэсний хэмжээний томоохон бүжгийн шоу болох ‘Perfect dance’ нэвтрүүлгийн шүүгчээр ажилласныг түүний фэнүүд андахгүй бизээ.

Тэрээр саяхан МҮОНТВ-ын нэвтрүүлэгт оролцсоныг хүргэж байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх