Хятадад анхны үйлчлэгчгүй кофены газар нээгджээ

2018-11-05 11:34      ГэрэгМН

Шанхай хотноо Хятадын олон улсын импортын анхдугаар экспогийн хэвлэл мэдээллийн төв албан ёсоор нээгдээд буй. Тус төвд Хятадын анхны үйлчлэгчгүй кофены газар ажиллаж, гадаад дотоодын 4000 гаруй сэтгүүлчид үйлчилж эхэлжээ.

Кофены газар хоёр робот кофе нунтаглах, найруулах, сүлэх зэрэг ажлыг чадамгай хийж, хоёрхон минутын дотор кофег үйлчлүүлэгчид хүргэж өгч байна.

Тус роботын урд талд камер угсарсан болохоор юм харах “нүдтэй” болж, авах юмаа зөв таних хэмжээ 99.7 хувьд хүрсэн байна. Үүний дээр нарийвчилсан тооцооны технологид түшиглэж, кофе нунтаглах машин, нунтаг кофе, холих амтлагч зэргийг оновчтой тооцоолох чадвартай гэнэ.  




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх