Нүүрс тээврийн очер ихэссэн учир "Эрдэнэс-Тавантолгой" нүүрс ачилтаа 2 хоног хязгаарлана

2018-11-02 15:46      ГэрэгМН

Гашуунсухайт автозам компаниас дараах мэдэгдлийг гаргажээ. Нүүрс тээврийн авто зам дээр нийт 150 км урт очёр дараалал үүсэж, очёрын сүүлч ТТ-87км дээр ирсэн байна.

Тиймээс энэхүү авто зам дээрх хүндрэлийг багасгах, ачааллыг жигд зохион байгуулах үүднээс "Эрдэнэс-Тавантолгой" уурхай 11/03-ны 07:00 цагаас 11/04-ны 18:00 цаг хүртэл ачилтаа түр хязгаарлах болсноо мэдээлсэн байна.

"Иймээс тээврийн компаниуд болон жолооч Та бүхэн ЭТТ-н уурхайн ачилт эхлэх хүртэл авто машинуудаа тус уурхай руу явуулахгүй байж кемп дээрээ парклах, жолооч нараа амраах арга хэмжээ авна уу" гэсэн байна.

И.Болд




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх