Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ЖДҮХС-тай холбоогүй гэв

2018-11-02 14:25      ГэрэгМН

Сүүлийн үед нийгмийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголбанкны үйл ажиллагаа, түүний удирдлагыг илт буруутгах гэсэн өнгө аястай, худал мэдээ, мэдээллийг зориудаар тарааж олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөх гэсэн  оролдлого цөөнгүй гарах боллоо. Тухайлбал, IKON.mn цахим хуудаст 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нийтлэгдсэн “Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы хувь эзэмшдэг компани ЖДҮХС-гаас зээл авсан нь тодорхой боллоо” гэсэн гарчиг бүхий мэдээлэлд Монголбанкны Ерөнхийлөгч албан тушаалын байдлаа ашиглан өөрийн хувь эзэмшдэг компанид жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас бага хүүтэй зээл олгуулсан мэтээр огт үндэслэлгүй, худал мэдээ, мэдээлэл тарааж, Монголбанкны ерөнхийлөгчийн хуулиар олгогдсон хараат бус байдал, түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд бүдүүлгээр халдаж байгааг  Монголбанк хууль бус гэж үзэж буруушааж байна.

Тухайн мэдээлэлд дурьдагдсан Жи Пи Эм ХХК нь Монголбанкны Ерөнхийлөгч, түүнтэй харилцан хамаарал бүхий бусад этгээдтэй ямар нэгэн хамааралгүй болохыг үүгээр хариуцлагатайгаар албан ёсоор мэдэгдэж байна.

Монголбанк, түүний удирдлагын үйл ажиллагаа гагцхүү Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд явагдаж байгаа бөгөөд хуулиар олгогдсон Монголбанкны хараат бус байдал, албаны нэр төр, ажил хэргийн нэр хүндэд цаашид халдахгүй байхыг хүсье.

Холбогдох баримт материалыг хавсаргав.

МОНГОЛБАНК




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин

Юун их сандардаг юм. Дуугүй тоохгүй байх тусам хүмүүс итгэнэ. Нэг л бишээ чи.

2018-11-02 14:31    43.231.115.251

Сэтгэгдэл нэмэх