Жижиг, дундын санд төсвөөс мөнгө хуваарилахыг хоёр жил эсэргүүцсэн Ч.Хүрэлбаатарын зөв байжээ

2018-11-02 11:13      ГэрэгМН

Жижгүүдэд очиж, тэр хэрээрээ жирийсэн олон жижиг бизнесийг тэтгэх ёстой Жижиг,дундын сангийн зээл “томчууд”-ын хувийн бизнесийг тэтгэж байгааг сая мэдсэн “жижгүүд”  ууртай байна.

Жижиг, дундчуудад очих ёстой зээл эзэндээ очихгүй байна гэж хоёр жил дараалан эсэргүүцээд зээлийн эрх ашигт хүлэгдсэн УИХ-ын гишүүдийг дийлээгүй нэгэн бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар.

Өнгөрсөн жил У.Хүрэлсүхийн Засгийн газар дөнгөж байгуулагдаад 2018 оны төсвийг УИХ-аар батлуулах ажилд ханцуй шамлан орсон. Яг жилийн өмнө чуулганы хуралдаан дээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлсэн үг баримт болон үлджээ.

Тэрбээр ЖДҮ дэмжих сан угтаа хувийн хэвшлийг дэмжиж чадахгүй байгааг хэлж байжээ. Сийрүүлбэл, “...2017 оны аравдугаар сарын байдлаар Жижиг дундын санд 263.3 тэрбум төгрөг байх ёстой ч цөөхөн хэдэн компани зээлж авсан, ЭЛСЭНД АСГАСАН УС шиг тэндээ шингэчихээд эргэн төлөгдөхгүй байна. Ийм систем дээр мөнгө нэмж өгөхийг би зарчмын хувьд эсэргүүцэж байна. Жижиг, дундын санд нэмж төсвөөс мөнгө өгөх нь эдийн засгийн буруу бодлого гэж үзэж байгаа учраас үүнийхээ төлөө би уучлалт гуйхгүй. Зөв бодлогыг дэмжинэ” гэж хэлж байжээ.

Гэвч УИХ мэргэжлийн Сангийн сайдынхаа үгийг тоолгүй, 2018 оны төсөвт жижиг, дундын санд төсвөөс 70 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Мэдээж үр дүн яаж гарсныг өнөөдөр нийтээрээ харж байна.

Тэр мөнгө томчуудын бизнесийг тэтгэхийн зэрэгцээ төсөвт алдагдал нэмжээ. Тэгтэл 2019 онд төсвөөс дахин мөнгө хуваарилахгүй байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар аравдугаар сарын эхээр чуулган дээр учирлан тайлбарласан ч зарим гишүүдэд загнуулж, хэвлэлээр гөвүүлж “Хүрэлбаатар жижиг, дундынханд итгэдэггүй” ч гэж хэлүүлэхэд хүргэсэн. Харамсалтай нь, зээл авах хүсэл тээсэн гишүүдийн кнопны олныг дийлэлгүй, ирэх жилийн төсөвт гэхэд л Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд 47 тэрбумыг УИХ-ын төсвийн ажлын хэсгээс оруулж ирсэн саналаар батлах гэж байна. Уг нь өмнөх зээлүүд эргэн төлөгддөг бол 300 орчим тэрбум төгрөг эргэлдэнэ гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ярьсан.

Эцэст нь хэлэхэд, ЖДҮ-гийн санд төсвөөс мөнгө хуваарилахыг хоёр жил эсэргүүцсэн Сангийн сайдын зөв байж дээ гэж хэлэх л үлдлээ.

Т.Сүндэр (gereg.mn)

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин

Шанага Хурлуу өөр аргаар тууцан даа,баараггүй

2018-11-05 10:12    43.231.115.251
Ч.Туяа\Хэнтий, ТББ\

Энэ сангийн мөнгө, тоног төхөөрөмж дан ард түмэнд олддоггүйг мэдсээр байж мөнгө хийгээд авдаг нь зэвүүн бна. Би Ням-Осорын Учрал гишүүн авсан байхыг хараад мэл гайхлаа...Саарал ордонд ормогц ичих нүүргүй болцгоох юм даа. 2020 онд огт сонгогдож байгаагүй хуульч хүмсийг голлон сонговол бас хувирдаг боловуу???

2018-11-03 16:46    43.231.115.251
Балдандорж

ингэж хэлсээр бхад хийж байдаг бас л харалцан дотортой хар хүүрнүүд юмаа тээ

2018-11-02 12:15    43.231.115.251

Сэтгэгдэл нэмэх