М.Уранцэцэг өөрийн жиндээ дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

2018-11-02 09:57      ГэрэгМН

“Абу Даби-2018” жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос шинэ чансааг гаргаснаар Дэлхийн аварга М.Уранцэцэг эмэгтэйчүүдийн 48 кг-д дахин тэргүүлж эхэллээ.  

Шинэчлэгдсэн чансаагаар манай найман бөх дэлхийн чансааны эхний 10-т багтжээ. Эмэгтэйчүүдийн  48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг Абу-Дабигийн Их дуулгад түрүүлснээр чансааны 1000 оноо хүртэж,  Украины Дарья Белодедээс дэлхийн чансааны тэргүүлэгчийн байраа эргүүлэн авлаа.

Манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа дэлхийн чансааны хоёрдугаарт, эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин долдугаарт,  66 кг-д  Г.Хэрлэн долдугаарт, 73 кг-д Г.Одбаяр тав, Ц.Цогтбаатар 10 дугаарт, 90 кг-д Г.Алтанбагана есдүгээрт, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр дөрөвдүгээрт тус тус бичигдлээ.  




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх