Усны эрдэмтдэд шинэ бүтээл хүртээв

2018-11-01 14:07      gereg

Монгол Улсад Усны салбар үүсч хөгжсөний 80 жилийг ойг өнгөрсөн аравдугаар сарын 26-нд тэмдэглэн өнгөрүүлж, энэ өдөр ойд зориулан гаргасан “Хөгжлийн түлхүүр-Ус”, “Урсан өнгөрөх он жилүүд” гэсэн 2 номыг БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар усны эрдэмтэн, мэргэжилтнүүдэд гардуулан өгсөн юм.

Ойд зориулан гаргасан номуудыг Монгол Улсын Байгаль орчны Гавьяат ажилтан, ХАА-н ухааны доктор, Усны барилгын зөвлөх инженер Ц.Балдандорж, ХААИС-ийн инженер, технологийн сургуулийн профессор Ш.Баранчулуун нар редакторлон гаргажээ.

Усны салбарын ойн арга хэмжээ өнгөрсөн хавраас эхэлж, хүүхэд залуусын дунд “Ус-хөгжил” анхдугаар чуулганыг ШУТИС-д, “Зуун дамжсан 80 жил” гэрэл зургийн үзэсгэлэнг Үндэсний музейд, “Монгол Улсын усны бодлого” зөвлөлдөх уулзалтыг Төрийн ордонд, “Ус хөгжлийн түлхүүр” эрдэм шинжилгээ, онол практикийн хурал, “Усны хөгжил дэвшил ба Сайн засаглал” хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд тус тус зохион байгуулжээ. Монгол Улсад Усны салбар үүсч хөгжсөний 80 жилийг ойн хүрээнд мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Усжуулагчдын төгөл” байгуулах ёслолын үйл ажиллагаа болсон юм.

Б.БИЛГҮҮН




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх