Оросын хөлбөмбөгчин зам дээр өөрийн машиндаа хөлдөж нас баржээ

2018-11-01 12:51      ГэрэгМН

Жолоо барьж байхдаа тэрбээр ухаан алджээ. Ингээд хөлдөж нас барсан байна. Оросын хөлбөмбөгчин, дасгалжуулагч Константин Андросенко гипотерми өвчний улмаас нас барсан байна.

Тэрбээр Москва-Минскийн хурдны замд өөрийн машинаар Смоленск руу явж байжээ.

Андросенког 10-р сарын 31-нд Рославл хотод оршуулсан байна. Тэрбээр Смоленскийн бүс нутгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцдог “Рославл”, “Печерс”, “Металлург” зэрэг хөлбөмбөгийн клубүүдэд тоглож байсан аж.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх