Дэлхийн аварга хөлбөмбөгчинд мафитай холбоотой хэмээн хоёр жилийн хорих ял оноожээ

2018-11-01 09:59      ГэрэгМН

Ювентус” болон Италийн үндэсний шигшээ багийн хуучин хөлбөмбөгчин  Винчензо Яквинтад мафитай холбоотой, хууль бусаар зэвсэг эзэмшсэн хэмээн 2 жилийн хорих ял оноожээ.

Режо-ди-Калабрия хотын шүүх Яквинтаг буруутай гэж үзжээ. Хөл бөмбөгчин 2015 оны арванхоёрдугаар сард хууль бусаар буу эзэмшсэн хэмээн буруутгагдаж байсан бөгөөд хожим Италийн өмнөд хэсгийн Калабрияд байрлуулсан мафийн байгууллагын ашиг сонирхлын үүднээс ажиллаж байсан хэмээх зүйлийг нэмж оруулсан байна.

Прокурор түүнийг зургаан жил хорихыг шаарджээ. Гэхдээ түүнд хоёр жилийн хорих ял оноосон юм. Тэрбээр ял авчихаад "Шүт" гэж хашгирчээ.

Түүнтэй холбоотой 140 гаруй хүнийг ялласан ба түүний дотор Яквинтагийн аавд нь 19 жилийн хорих ял оноожээ.

Яквинтагийн гэрээс урт буу, гар буу болон 126 хайрцаг сум олжээ. Тэрбээр хууль ёсоор зэвсэг эзэмшдэг байсан боловч 2012 оноос хойш зэвсэг эзэмшихийг хориглосон байна.

2007 оноос 2013 оны Яквинта Ювентусын төлөө тоглосон бөгөөд тэр 86 тоглолтонд оролцож 30 гоол оруулжээ. Италийн шигшээ багийн 40 тоглолтод оролцож, 6 гоол хийжээ. 2006 онд Италийн шигшээ баг ДАШТ-д түрүүлэхэд Яквинта нэг гоол хийсэн байна.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх