Porsche Project Gold-ийг дуудлага худалдаагаар 2 743 000 еврогоор заржээ

2018-10-31 11:22      ГэрэгМН

Порше брендийн 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд германы Porsche Gold хэмээн нэрлэгдсэн Porsche 911 993 Turbo S брэндийг дуудлагаар зарсан байна.

Porsche Project Gold нь Porsche сонгодог агаарын хөргөлттэй хөдөлгүүрээр тоноглогдсон спорт машины хамгийн сүүлийн хувилбар юм. "Алтан" спорт машины суурь нь Golden Yellow Metallic алтлаг өнгөөр будсан анхны Porsche 911 993-ийн архитектур байсан аж.

Сонирхолтой нь спорт машиныг маш хурдан борлуулсан. 10 минутын хугацаанд машины үнэ 2 743 000 евро болж өссөн байна. Porsche Project 911 Gold нь 6 цилиндртэй, 450 морины хүчтэй, 3.6 литрийн бензин хөдөлгүүртэй гэнэ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх