2019 оны төсөв ба агаарын бохирдол

2018-10-31 10:35      ГэрэгМН

                                   

“Ирэх жилийн  улсын төсөвт агаарын бохирдлыг бууруулах  санхүүжилтийн эх үүсвэр маш тодорхой болсон нь энэ жилийн төсвийн төслийн онцлох зүйл юм” гэж Нээлттэй нийгэм форумын судлаач Б.Энхбаяр хэллээ.

Тэрбээр нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахаар  ажиллаж буй нэгдсэн удирдлага ойлгомжтой, тодорхой болж, зарцуулах төсөв ч тодорхой болсныг сайшаалтай өөрчлөлт гэж дүгнэжээ.

Ирэх онд  БОАЖЯ-ны  харъяанд Агаар, орчны бохирдлыг бууруулах агентлаг, мөг Нийслэлийн ЗДТГ-ын  харъяанд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар гэсэн 2 тодорхой байгууллагатай болж зохион байгуулагдсан байна.

2019 онд:

  •  Улсын төсөв, орон нутгийн төсвөөс 106.4 тэрбум төгрөг,
  • Агаар бохирдуулсны төлбөрөөс 22 тэрбум төгрөг
  • Ус, рашаан ашигласны төлбөрөөс 26.5 тэрбум төгрөг нийт 154.7 төгрөгийн санхүүжилтийг орчны бохирдлыг бууруулахад бүрдүүлэхээр болсон нь өнгөрсөн 2011-2018 онуудад төсөвлөсөн төсвөөс 23 хувиар илүү байна.

Засгийн газраас төсвийн ерөнхийлэн захирагчийн үйл ажиллагааны зорилтот түвшний үзүүлэлтэд агаар бохирдлын бууруулах 3 арга хэмжээг оруулж өгсөн байна.

  • Агаар бохирдуулагч бодисыг 2016 оны 12-р сарын дундаж үзүүлэлттэй харьцуулахад 25 хувиар бууруулсан байх
  • Шөнийн цахилгаан эрчим хүчний хөнгөлөлтөд 150,000 гэр хорооллын айл өрхийг хамруулсан байх. Үүнд  нийт гэр хороололд амьдардаг өрхийг 75 хувийг хамруулах
  • Гэр хороолын айл өрхүүдийг цахилгаанаар халаах боломжийд нийт 41,200 өрхийг хамруулах энэ нь нийт гэр хороололд амьдардаг өрхийг 20.5 хувь

Эдгээр төсөв нь  агаарт агуулагдаж буй хорт нэгдлийн хэмжээг бууруулах богино хугацааны арга хэмжээнд зарцуулагдахаар төлөвлөгдсөнийг БОАЖ-ын сайд Б.Цэрэнбат хэвлэлийн бага хурлын үеэр онцолсныг судлаач тэмдэглэв.   

Үүнд:

  • 16.4 тэрбум төгрөгийг гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны үнийн хөнгөлөлтөд:
  • 54.3 тэрбум төгрөгийгинийт 100,000 гэр хорооллын өрхийн зуухны янданд шүүлтүүр суулгахад
  • 22.5 тэрбум төгрөгийг нийслэл хотод байгаа уурын болон, нам даралтын 3000 зууханд филтэр тавихад
  • 54.7 тэрбум төгрөгийг  сайжруулсан түлшний үйлдвэрлэд татаас олгоход зарцуулахаар
  •  Ипотекийн зээлийн санхүүжилтэд 115 тэрбум төгрөгийн  эх үүсвэрийг суулгажээ.

2011-2018 онуудад агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр улсын төсвөөс  119 тэрбум төгрөг зарцуулсан боловч хариуцан хэрэгжүүлэх нэгж байхгүй байсан зэрэг нь төсвийн зарцуулалтыг хянах боломжгүй, хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг хэмжих, дүгнэх нөхцөлгүй болгосон байна.

Харин 2019 оны төсөв бүхэлдээ агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр томоохон өөрчлөлт шинэчлэлт болох төсвийн төсөл болсон байна гэж судлаач Б.Энхбаяр хэллээ.

Өөрөөр хэлбэл, санхүүжүүлэх эх үүсвэр нь тодорхой, захиран зарцуулах нэгж нь тодорхой , үр дүнг хэмжих зорилтот үзүүлэлт тодорхой, мөн нилээдгүй олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр зөвхөн Улаанбаатар хотод бус орон нутгийг хамарч чадсанаараа онцлогтой ажээ.

Х.Дулам 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх