Торгоны зам бол хүн төрөлхтний харилцааны үлгэр жишээ мөн

2018-10-30 15:54      ГэрэгМН

Амманы нийслэл  Маската хотноо өчигдөр ЮНЕСКО-гийн Персийн булан, Йемений үйл хэрэг хариуцсан албан тушаалтан Анна Паолини "Торгоны зам бол янз бүрийн соёл иргэншил, үндэстнүүдийн хэлхээ холбооны үлгэр жишээ мөн" гэжээ.

Торгоны замын олон улсын цахим IV хурал мөн өдөр Маскатад болсон байна. Паолини нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ "Даяаршил хөгжиж буй өнөө үед янз бүрийн соёл, үндэстнүүдийн харилцаа холбоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Торгоны зам бол 2000 гаруй жил янз бүрийн соёл иргэншилтэй хүмүүсийн харилцааны амьд жишээ болж ирсэн.

Энэ нь түүх судлах, сорилтыг даван туулах, янз бүрийн соёлын ойлголцол, харилцан хүндэтгэлтэй хандахад тустай юм. Хятадын засгийн газар ЮНЕСКО-гийн Торгоны замын судалгааны төсөлд урт хугацааны турш дэмжлэг үзүүлсээр ирсэн явдалд талархаж байна" гэж мэдэгдлээ




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх