ЖДҮ-ийн зээл авсан УИХ-ын гишүүдэд нийслэлийн прокуророос хэрэг үүсгэжээ

2018-10-30 13:37      ГэрэгМН

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудын нэр ил болсон асуудал олны анхаарлыг татаж эхлээд байна.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан найман гишүүний нэр ил болоод байна. Мөн хоёр өндөр албан тушаалтны мэдээлэл ил болсон. Тэгвэл эдгээр албан тушаалтнуудад Прокурорын байгууллагаас  хэрэг үүсгэжээ.

Албаны эх сурвалж “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг эрх бүхий нийтийн албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусад болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгон, зээл олгосон нь албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй” гэж үзжээ.

Улмаар тус газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд прокурор хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. 

Эрүүгийн хуулийн 22.1.1-т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр шалгуулахаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ. Хэрэг бүртгэлийн ажиллагаанд тус газраас байнга хяналт тавина" гэлээ. 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх