Нью-Йорк, Лондон, Хонгконгийн хөрөнгийн биржүүд “Эрдэнэс Тавантолгой” төсөлд оролцохоо илэрхийлжээ

2018-10-25 15:01      ГэрэгМН

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ.Хурлын үеэр тэрбээр "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг олон улсын хөрөнгийн биржид гаргах бэлтгэл ажил болон уулзалтууд хуваарийн дагуу шахуу, үр дүнтэй явагдаж байгааг мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар IPO хийхэд  бэлтгэх олон улсын зөвлөхүүдийг сонгон шалгаруулж  байгаа бөгөөд ирэх сарын 15 гэхэд танилцуулах аж.

Аравдугаар сарын дундуур Засгийн газар, УУХҮ болон компанийн удирдлагууд Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржүүд, хөрөнгө оруулалтын сангууд, банкуудын төлөөлөлтэй уулзсан байна.

 "Эрдэнэс Тавантолгой"-н төсөлд оролцох сонирхлоо Нью-Йорк, Лондон, Хонгконгийн хөрөнгийн биржүүд илэрхийлээд байгаа аж.   

Г.Сүрэн




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх