"Барселона" -гийн домог Хави зодог тайлна

2018-10-24 10:30      ГэрэгМН

Каталоны нэр төр “Барселона” клубын хагас хамгаалагч, Испаний үндэсний шигшээ багийн хөлбөмбөгч Хави Хернандез улирлын төгсгөлд зодог тайлна гэж мэдэгджээ. Катарын "Аль-Садд" клбут тоглож буй 38 настай Испанийн ахмад хөлбөмбөгчин хөлбөмбөгөөс залхсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

"Одоо би Азийн Аваргуудын лигийн цомыг авахыг хүсч байна. Улирлын төгсгөлд Аваргуудын лигийн цомыг хүртэхийг хүсч байна" гэж Corriere dello Sport сэтгүүлд өгүүлсэн байна. Би 39 насандаа хөлбөмбөгөөс зодог тайлж, ирээдүйд дасгалжуулагчаар ажиллахаар төлөвлөж байна" гэж тэр ярьжээ.

Хави бол Испанийн "Барселона"-гийн академийн сурагч. Каталоны клубт тэрээр 17 жил тоглосон юм. Энэ хугацаанд тэрээр Испаний найман удаагийн аварга болж, Испаний цомын тэмцээнд гурван удаа, Аваргуудын лигит дөрөв түрүүлсэн.

Түүнээс гадна тэрбээр Испаний шигшээ багийнхаа хамт дэлхийн аваргын “Алтан дагина”-ыг өргөж, хоёр удаа Европын аваргаар тодорсон юм.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх