О.Насанбурмаа дэлхийн аваргын төлөө барилдана

2018-10-24 09:35      ГэрэгМН

“Будапешт-2018” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 65, 68, 72, 76 кг-ын жингийн  барилдааны хагас шигшээ хүртэлх барилдаан өчигдөр болсон.

72 кг-ын жинд ДАШТ-ий гурван хүрэл, "Гуанжоу-2010" Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медаль, Красноярскийн “Алтан Гранпри”-гийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа хагас шигшээд энэ жилийн цэргийн ДАШТ, Красноярскийн “Алтан Гранпри”, “Сhina Open”-д түрүүлээд байгаа БНХАУ-ын Ван Хуаныг цэвэр ялснаар алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан юм.

Дэлхийн дэвжээнээс дөрөв дэх медалийн болзолоо хангаад буй О.Насанбурмаа гавьяат өнөөдөр шигшээ барилдаанд өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт, Пан-Америкийн гурван удаагийн аварга Канадын Жюстина Ди Стасиотой хүч үзнэ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх