Златан Ибрахимович Европ руу тэр дундаа Милан руу буцахыг хүсч байна

2018-10-19 10:07      ГэрэгМН

Шведийн алдарт довтлогч Златан Ибрахимович Миланд эргэн ирэхийг хүсч байгаа аж. 37 настай хөлбөмбөгчин нэгдүгээр сард Италийн клубт тоглохоор төлөвлөж байгаа гэнэ.

Шведийн хөлбөмбөгчин энэ хавар Манчестер Юнайтедаас Лос Анжелес Галакси руу шилжсэн. Энэ улиралд Златан 25 тоглолтод оролцож, 21 гоол оруулаад байна. Үүний зэрэгцээ Ибрахимович гэрээний санхүүгийн тал дээр сэтгэл ханамжгүй байгаа юм.

Златан Ибрахимович 2010-2012 онд Милан хотод тоглож байсан юм. Тэрбээр Италид 44 тоглолтонд 35 гоол хийж байсан ажээ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх