Улсын сан хөмрөгт 6 шилдэг бүтээлийг худалдаж авна

2018-10-12 16:12      ГэрэгМН

zurag

Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд “Дүрслэх урлагийн шилдэг бүтээл-2018” үзэсгэлэн боллоо. Тус үзэсгэлэнд 87 уран бүтээлчийн монгол зураг, уран зураг, баримал, сийлбэр, өнгөт бар, арьсан урлал, график болон инстоляци чиглэлийн нийт 117 нэр бүхий бүтээл дэлгэгдсэн байна. Үүнээс шалгарсан зургаан бүтээлийг улсын сан хөмрөгт худалдан авахаар болсон аж. Шилдэг бүтээлээр:

-Г.Одбаярын “Хүлэгү хаан” 2018 оны монгол зураг,

-Ц.Баттөрийн “Хар цас” 2017 оны уран зураг,

-Т.Нурмаажавын “Цагийн хүрдэн” 2017 оны монгол зураг,

-П.Ганбатын “Эх” 2017 оны уран зураг,

-С.Болдбаатарын “Парисын бороотой намар” 2016 оны уран зураг

-Т.Даваасамбуугийн “Тал нутгийн морьтон” 2017 оны уран баримлын бүтээл тус тус шалгарч батламжаа гардан авчээ.

zurag

zurag

zurag

zurag

zurag

zurag




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
tcocpojt

1

2018-10-16 22:47    27.255.94.83

Сэтгэгдэл нэмэх