Нийслэлийн төр захиргааны байгууллагынхны ажлыг 09:00 цагаас эхлүүлэхээр боллоо

2018-10-12 15:56      ГэрэгМН

Нийслэлийн авто замын ачааллыг зохицуулах зорилгоор төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах захирамжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд гаргалаа.

Захирамжийн дагуу:

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цаг 09:00 цаг байхаар тогтоожээ. Захирамжийг нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, нийслэл, дүүрэг /хороо/-ийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа газрууд, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд дагаж мөрдөх юм. Харин ажлын дуусах цаг нь 18:00 байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх