Түвдэд уул нурж, нуур тогтсоноос аврах ажиллагаа явуулж байна

2018-10-12 11:10      ГэрэгМН

БНХАУ-ын Онцгой байдлын газраас мэдээлснээр, өчигдрийн 07 цаг Түвдийн өөртөө засах орон /ТӨЗО/-ны Чандү хотын Жянда сяньд уул нурж, ЖиншажянЬ мөрний усыг боосны улмаас нуур тогтон, зарим тосгон, айлын барилга байшин живэх аюулД тулгарчээ.

Онцгой байдлын салбарууд яаралтай ажиллаж, гамшигтай тэмцэх, авран туслах анги нэгж, аврагчдыг гамшигт өртсөн газар руу илгээсэн байна.

Онцгой байдлын албаны танилцуулснаар, тус салбарынхан Сычуань мужийн захиргаа, ойн түймрээс сэргийлэх газар, Түвд, Сычуаний гал командын ерөнхий анги зэрэг байгууллагатай онлайнаар холбогдож, гамшгийн байдалд үнэлгээ хийж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, гамшгаас аврах, аюулыг зайлуулах зэрэг ажлыг зохион байгуулсан байна.

11-ний 20 цагийн байдлаар ТӨЗО, Сычуань мужаас 148 гал сөнөөгч, гал унтраах 19 машин илгээж, 136 айл өрх, 1337 хүний нүүлгэн шилжүүлжээ. 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх