Египетийн Цэргийн шүүх 17 террористыг цаазлах шийдвэр гаргав

2018-10-12 10:21      ГэрэгМН

Египетийн Цэргийн шүүх гурван сүмд террорист халдлагад үйлдсэн 17 хүнийг цаазлах шийдвэр гаргасны зэрэгцээ 19 хүнд бүх насаар нь хорих ял оноож, бусад 10 этгээдэд 10-15 жилийн хорих ял оноосон байна.

Террорист халдлага үйлдсэн эдгээр хүмүүс хэт даврагч “Исламын улс” бүлэглэлтэй холбоотой байсан нь батлагдсан бөгөөд тэдний 2016 оны 12-р сард Кайр хотын сүмд хийсэн дэлбэрэлтийн улмаас наад зах нь 25 хүн амиа алдсан юм.

2017 оны 4-р сард Александриа, Танта хотын сүмд хийсэн дэлбэрэлтийн улмаас нийт 45 хүн амиа алдсан хэрэг зэрэг амиа золиослогч этгээдийн сүмд хийсэн халдлагын гурван хэрэгт тэд оролцсон байна. Дараа нь "Исламын улс" бүлэглэл гурван удаагийн дэлбэрэлтийн хэргийг зохион байгуулсан гэж мэдэгдсэн билээ. 

Ойрын жилүүдэд, Египетийн Синайн хойг дахь "Исламын улс"-ын салбар Египетийн аюулгүй байдлын хүчин, энгийн иргэдэд чиглүүлсэн террорист халдлага зохион байгуулахад оролцсон юм. 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх