Афганистанд он гарснаас хойш зэвсэгт мөргөлдөөний улмаас 2800 хүн амиа алджээ

2018-10-12 09:14      ГэрэгМН

НҮБ-аас Афганистанд суугаа тусламжийн багийн албан сайтын мэдээлснээр, энэ оны 1-9 дүгээр сард Афганистанд гарсан янз бүрийн зэвсэгт мөргөлдөөн, хүчирхийллийн бусад хэргийн улмаас эмэгтэйчүүд, хүүхдүүд зэрэг 8050 хохирсны 2798 нь амиа алдаж, 5252 нь шархдсан байна. 

Мэдэгдэлд, янз бүрийн зэвсэгт халдлагын улмаас энгийн ард иргэд амиа алдаж, шархадсан байдал хүнд ноцтой хэмжээнд хүрлээ. Үүнд, эхний 9 сард амиа алдсан эгэл иргэдийн тоо 2017 оныхоос илүү гарсан, мөн 2014 оноос хойш тус байгууллагын судалгаагаар гарсан хамгийн өндөр үзүүлэлт болсон гэжээ.  

НҮБ-аас Афганистанд суугаа тусламжийн баг мэдэгдэл гаргаж, Афганистаны мөргөлдөгч талууд даруй арга хэмжээ авч, энгийн ард иргэдийг хохироохыг таслан зогсоох ёстой гэжээ. 

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх