Ё.Наранцэцэг:Бүдүүн гэдсэнд байдаг ашигтай бактерууд өвөл болохоор үхэждэг

2018-10-12 08:56      ГэрэгМН

   Клиникийн профессор, Анагаах ухааны магистр,  “Авиценна” эмнэлгийн эмч  Ё.Наранцэцэгийн  эрүүл амтьдрахтай холбоотой цуврал зөвлөгөөг хүргэж байна. “Авиценна” эмнэлэг Нэгдүгээр эмнэлгийн ард байх “Авзага”-ын байрны 5 давхарт байрладаг.

-Өвлийн улиралд дархлаагаа сайжруулахын тулд бид юу хийх ёстой вэ?

-Дархлаа гэхээр их олон асуудлын тухай хөндөж ярих хэрэгтэй болдог. Хоолны тухай ч ярина.

Юун түрүүнд хүний дархлаа өвөл яагаад буурдаг вэ гэвэл хүний гэдэсний бичил орчин энэ үед маш их цөөрдөг. Хүний дархлааны урвалууд бүдүүн гэдсэнд явагддаг. Бүдүүн гэдсэн  дотор байдаг хүний биед ашигтай олон бактер бий. Тэр бактериуд дархлааны урвалд хэрэгтэй бодисуудыг бие организмд оруулж байдаг юм.

Энэ бактериуд өвөл болохоор стресс, цаг уурын эрс тэс уур амьсгал  зэргээс болоод үхэждэг.

Монголчууд өвөл махаа,зун цагаан идээгээ иддэг байсан нь үүнтэй холбоотой.

 Зуны турш монголчууд сүү цагаан идээгээ идэж гэдэсний бичил орчноо  өсгөж амьдардаг байжээ.Мах хүчиллэг гэдгийг мэддэг учраас зун идүүлдэггүй байсан.

 Зуны турш цагаан идээ идэж, лакто бактертай болчихсон бүдүүн гэдэс өвлийн турш хүний биеийн дархлааг хэвийн байлгадаг байна.   

Монголчууд хүүхдэдээ өглөө малд гарахад нь бага хэмжээний тос ааруул өгч явуулдаг байсан. Энэ бол дархлааг нь дэмжиж байсан нэг хэлбэр байгаа юм. Өөрөөр хэлбэл, монголчуудын уламжлалт хоол хүнс хүний дархлааг их дэмждэг байжээ.

-Стресс дархлаа сулруулдаг гэдэг.Бид яаж стрессээс ангид байх вэ?  

-Нэгдүгээрт, дархлаагаа сайн байлгахын тулд стрессээс ангид байх ёстой. Ханиадтай хүүхдийг  хүйтэн цасанд гарч тоглуулахад зүгээр болчихдог. Энэ бол стресснээс гарч байгаагийн шинж.

Тухайн хүүхэд хэсэг хугацаанд стреснээс ангижирч, дархлааны урвал нь идэвхжиж бие нь өөрөө өөрийгөө эмчилж байна гэсэн үг.

Хоёрдугаарт, тархи толгой, оюун санаагаа байнга  тайвшруулж байх ёстой. Өвлийн улиралд нар бага гардаг учраас хүний биеэс ялгардаг андорфин багасдаг. Тэгэхээр өөрсдийгөө хөгжөөх арга хэмжээг авч байх ёстой.

Гэр бүлээрээ салхинд гарах, кино үзвэр үйлчилгээ үзэх гэх зэргээр  амьдралаас аль болох гэрэл гэгээтэй бүхнийг олж харж,амсаж  байх хэрэгтэй.

Тэгж чадвал бидний дархлаа сайн байж, ханиад томуунаас сэргийлж чадна.

Дээр нь  хүний дархлааны урвалд оролцдог  витамин их чухал байдаг.  Хүмүүс “Наргүй болохоор Д витамин дутагдаж байна” гэж хэлдэг. Гэтэл энэ бол өрөөсгөл ойлголт.

Д витаминыг бүдүүн гэдэс хоол хүнснээс авч биед шингээдэг. Д витамин агуулсан маш их хүнсний бүтээгдэхүүн бий. Ялангуяа өндөг нь д витаминыг их агуулдаг юм. Хүний биед Д витаминыг нийлэгжүүлэхэд оролцдог ганц эрхтэн нь бүдүүн гэдэс юм.

Мөн дээр дурдсан ашигтай бактериуд их чухал нөлөөтэй. Өвлийн улиралд бүдүүн гэдсэнд ашигтай бактерийг хэвийн байлгахын тулд хэрэгтэй хоол хүнсийг хэрэглэх нь зүйтэй. Хэрвээ ингэж чадвал бидний дархлаа хэвийн түвшинд байж чадах юм.

Тодорхой хэмжээний стресст орж буй бол  олон төрлийн бичил орчинд хэрэгтэй эмийн бэлдмэлийг хэрэглэж болно. Мөн бага зэргийн Д витаминыг нэмэлтээр хэрэглэхэд гэмгүй.

Хүн гол нь амар тайван  байвал бид ханиад томууны өвлийн улиралд дархлаагаа сайн байлгаж, даваад гарах боломжтой гэж зөвлөмөөр байна. 

 Г.Сүрэн




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх